xvslen | |
"This item isn't avialable in your country" асуудлыг давах арга
Google play store дээрээс Монголд болдоггүй апп суулгах заавар. Not available in your country асуудлыг давах арга.
Хэрвээ proxy болохгүй бол өөр proxy хайгаад үзээд байгаарай. Ер нь бол нэлээн олон туршиж үзэж байж аль нэг proxy ажилладаг шүү. IP нууж буюу прокси сервер ашиглаж веб хуудсанд хандах заавар Бичсэн:
Алмас
01:52 , 2013-04-12 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
IP хаяг нуух, Хятад, Араб зэрэг газраас хаалттай вебүүд үзэх, Google play store дээрээс Монголд Unavailable to your country гээд суудаггүй аппуудыг суулгах...
Android ба iPhone гар утаснаасаа wifi интернет цацах
Нөүтбүүкнээсээ утасгүй интернет цацах талаар өмнө нь танилцуулж байсан. Энэ удаад гар утсаараа дата эрхээр интернетэд ордог бол утаснаасаа wifi интернет цацах талаар танилцуулъя.
Android бол Settings->Wifi and Networks-> Wifi tethering and Portable hotspot гээд тохиргоо руу ороод тохируулж болно. Утас мэдээж дата холболтоороо нэтэд орж байх хэрэгтэй. Бас Google Play Store-ooc Wifi tethering гэж хайгаад тийм App суулгаад арай амархан аргаар утаснаасаа утасгүй интернет цацаж болно. iP... Газар дээрх ганц эгч Бичсэн:
ulaankaa
15:18 , 2013-04-07 .. Бичигдсэн: Өр зүрхэндээ өргөх өөрийн бодол .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос Сумын сургуулийн ширээнээс их сургуулийн эрдмийн ширээнд суухаар алс хязгаар баруун Алтайгаас их хотын зүг анх тэмүүлсэн тэр цаг үеээс хойш аль хэдийн арван гурван хаврыг үзэв. Орчлонгийн нэг хэсэгтэй, оюун бодлын нээгдэх хаалгатай танилцуулхаар гарыг минь хөтлөн авч ирсэн тэр хүн бол миний эгч. Сургуульд бүртгүүлэх, оюутны байранд орох гээд л буйдхан сумын амьдралаас хотын түчигнээнт амьдралд зохицох гээд л хүний амьдралын түмэн эргүүлгэнд миний өмнөөс гүйж орсон тэр хүн бас л миний эгч.... iATKOS буюу MacOSX Mountain Lion 10.8.2 -ыг PC-нд суулгах
MacOS X систем нь зөвхөн Apple-ын компьютерууд дээр суудаг. Apple компанийн компьютерууд нь нэлээд өндөр үнэтэй байдаг тул тэр бүр хүмүүс авч хэрэглэж чаддаггүй. Линукстай адил Mac нь Unix дээр суурилсан систем тул амархан вирүстдэггүй давуу талтай. Мөн зарим зөвхөн Mac дээр хийх боломжтой зүйлс байдаг. Гэвч Apple компьютергүй хүмүүст энэ нь боломжгүй байдаг.
Apple компани intel процессортой компьютер үйлдвэрлэж эхэлснээс хойш хакерууд MacOSX системийг жирийн PC дээр суулгаж эхэлсэн юм. Эдгээрийг нийтэд нь hackintosh гэж нэрлэдэг. Миний хувьд өмнө нь Kalyway хэмээх hackintosh-ыг PC дээр суулгах гэж нэлээд оролдоод чадаагүй. Учир нь PC дээр үйлдлийн систем суусан ч бүүтийн асуудал байсан. Сүүлд тэгж суулгаад энд байгаа аргаар chameleon boot flash disk бэлдэж байгаад түүнийгээ ашиглан kalyway-ээ бүүт хийж орж үзэж байсан. Харин саяхан Туркийн хакеруудын эхлүүлсэн iATKOS хэмээх төслийг олж мэдлээ. Энэ төсөл дээр миний зөөврийн тооцоолуурын ATI HD 5000 series видео карт дэмжигджээ. Ингээд яг одоо үүнийг суулгаж үзэхээр оролдоод сууж байна. Харин дискээ бэлдэх явцдаа хүлээх хугацаандаа нийтлэл оруулахаар шийдлээ. Хэрхэн суулгах талаар товч тайлбар өгье. Хэн нэгэн турших гэж байгаа бол үлдсэнийг нь өөрөө Англи заавраас нь уншаарай. 1. Хамгийн хамгийн хамги... Flash, ODIN, ROM, USB JIG, JTAG, Unbrick, Bricked зэрэг үгний тайлбар ба хэрхэн утсаа unbrick хийх талаар
Гар утас маань дотор нь програм суулгаагүй үед бол зүгээр л нэг хоосон хайрцаг мэт зүйл байдаг. Дотор нь зөв ажиллуулах програмтай байж ажилладаг. Тэдгээр програмыг өөрчилж суулгаж болдог. Харин суулгах явцад гацах буюу таарахгүй ROM суулгах зэрэг үед утас эвдэрч асахгүй болдог. Тэгэхээр үүнтэй холбоотой хэдэн Англи үг хэллэгийг тайлбарлан зарим засах аргын талаар оруулъя.
ROM - Дээр хэлсэн утсыг ажиллуулдаг програм. Custom ROM - хувь хүмүүс засаж утсанд зориулж өөрсдөө хийсэн програм. Stock ROM тухайн утасны үйлдвэрээс гаргасан ROM.Flash-дах (шарах) - Утасны програмыг утас руу хуулах үйлдэл.ODIN - Samsung-ын утаснууд руу flash хийдэг Виндөвс орчинд ажилладаг програм.Bricked phone - Утас ROM эвдэрснээс огт асахгүй болох. Download mode болон бусад хэлбэрээр огт ROM-ыг хуулж болохгүйгээр асахгүй таг болохыг Brick болох гэнэ.Unbrick - Brick болж эвдэрсэн утсыг дээр нь ROM-ыг нь засаж хуулж асаахUSB JIG - Энэ аргаар Samsung утаснуудыг USB рүү нь эсэргүүцэл холбоод Download mode руу оруулж ODIN програмаар холбогдон ROM шарах (flash-дах) боломжтой болгодог.JTAG - Энэ аргаар RIFF Box зэрэг тусгай хайрцаг төхөөрөмж ашиглан ROM-ыг эвдэрсэн утас руу хуулж засдаг. Үнэтэй худалдаж авах бөгөөд програм нь дагалдаж ирэх буюу, худалдаж авсан газрын веб хуудас... Мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдээлэл оруулдаг веб сайт
Мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдээлэл оруулдаг 2 сайт олж уншлаа.
Веб сайт хийлгэх гэж байгаа бол яаж сонголт хийх талаар ч бас танд тус болж мэднэ. Мөн та веб сайт хийдэг бол, мөн хостинг үйлчилгээгээ хэрхэн сонгох талаар, вебээ яаж хамгаалах талаар гээд олон мэдээллийг анхан шатны мэдлэг олж авч болох юм. Танд бас хэрэг болж магадгүй гэсэн үүднээс танилцуулж байна. Танд мөн энэ талаар Монгол хэлээр ба бусад хэлээр нийтэлдэг сонирхолтой сайт байвал танилцуулаарай. http://jnaya.com/ http://www.alert.mn/ Би хаана байна аа Хятадад уу?Хэдэн өдрийн өмнөөс миний хэдэн төхөөрөмж маань огт интернет орохгүй болчихдоо жаахан гайхаж юу болов гээд шалгаад үзвэл ISP маань ашиглаж байгаа DNS /Google DNS/-ыг минь хаасан байх юм. ISP-гаасаа яагаад ийм юм болоод байна гэж асуувал “Монголын Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирсэн албан тоотын дагуу DNS ийн block ийг хийсэн байна зөвхөн манайх биш Монголын бүх компаниуд DNS ийн block-ийг хийсэн байгаа” гэсэн хариу хэлэв.
Google Reader үйлчилгээ удахгүй хаагдана, зарим гүүглийн үйлчилгээний мэдээллээ хадгалж авах
Google Reader буюу уншигч үйлчилгээгээ 2013 оны 7 сарын 1-ээс хаахаар болжээ. Хэрэв та энэ үйлчилгээг ашигладаг болоод бүртгэлтэй сайт блогоо хадгалж авахыг хүсвэл https://www.google.com/takeout/#basic хаягаар ороод Google Reader үйлчилгээг сонгоод хадгалж авч болох юм байна. Мөн бусад сервисүүдийнхээ мэдээллийг мөн хадгалж авч болдог юм байна.
... Ураны цацрагаас мал хордсон нь тогтоогдож, малчдыг яаралтай нүүлгэх шийдвэр гарчээ.2013-3-25 ны “Үнэн” сонинд гарсан нийтлэлийг танд бүрэн эхээр нь хүргэж байна. Mar 25th, 2013 Хагас жил гаруй хугацаанд уран олборлолтоос мал хордож үхсэн, үхээгүй хэмээн муур хулгана болж тоглогсдын эцсийн дүгнэлт гарч, цацраг идэвхт бодисоор мал хордсон болохыг нийслэлийн Мал эмнэлэг үржлийн газар энэ сарын 18-нд олон нийтэд дэлгэсэн билээ. Үүний мөрөөр манай сонины сурвалжлах баг Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын Зүүнбаян багт очиж ца... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудdurtai duunuuduzel bodol ba amidral gadaad hel........ Bidnii hairiin tuuh ingej ehelsen.......... Сүүлийн бичлэгүүдtitanikiin duu.by celine dion4n mort shuleg flash- buhniig durs lyrics Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics esreg Chamd zoriulah tsag alga........ ter minii hamgiin sn naiz........ angli helnii orgon ugs hliin chi min..... Bi mongoldoo hairtai "german duu" ich liebe dich Санаад байна.... Enrique Iglesias -Tonight Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You Jennifer Lopez: On The Floor Lyrics Найзуудxvvulaankaa Buyanzaya Алмас 0rgil Зоригт ван |