xvslen

ЧИ НАМАЙГ УУЧИЛНА АА

Бичсэн: ulaankaa
21:45 , 2014-02-11 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Харамлаж байсан болохоор би
Зүрхээ зүрхэнд чинь үлдээсэн

Хадгалж чадахгүй гундаах байсан болохоор
Эзэнд нь үлдээгээд явсан юм аа би
Чиний хайрласан тэр зүрхийг

Надаас илүү ялдамхан зүрхэнд
Хайлах вий гэж хардсандаа

Надаас өөр хэний ч өмнө
Хаврын анхны яргуй шиг
Дахиж битгий дэлгэрээсээ гэсэндээ

Хувиа бодож өөрөө зугаалахдаа
Хувь заяанд чинь
Хамхуул шиг зүрхээ хадчихаад
Явчихсан юм аа би

Чиний хайртай хамт
Чулуужсан зүрхний гүнд
Чи намайг бүх насаараа уучилна аа

...


Эрх чөлөөт дур хүсэл

Бичсэн: ulaankaa
20:47 , 2014-02-11 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнчин хун шиг гэж
Өрөвдөж харсанаас биш
Үзэсгэлэнтэйгээр дурлалын төлөө тэмцсэнийг
Чи олж хараагүй

Дурлалын улаан гал
Өрөвдүүлэх гэж тэмүүлээгүй
Бас чиний амталж зүрхлээгүй
Миний зүрхнээс ассан

Чиний өмнө биш
Хайр дурлалын өмнө
Чамаас гараагүй
Эрх чөлөөт дур хүсэл
Эр зоригийг
БИ БАДРААСАН




Чи зурдаг

Бичсэн: ulaankaa
14:49 , 2014-02-10 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Чи миний мөрөөдлийг зурдаг

Чиний гар
Зүрхийг минь зурахдаа чичирж байсан

Чиний нүд будаг бийрээ биш
Чиний өөдөөс ширтэх
Нүдний минь өнгийг л харж байсан

Чи миний хайрыг зурдаг
Чиний зурахыг хэн ч зогсоож чадаагүй


Чиний хайр
Миний дурсамжинд үлдсэн
Тэр дурсамж хэзээ ч зурагдаж дуусахгүй ...



Ганцаардал

Бичсэн: ulaankaa
19:32 , 2014-02-08 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Хачин ихээр ганцаардах энэ жишүүн орой
Цасны чихраа ор мөргүй арилаж
Хэн нэгэн, бас хэн нэгний хэлсэн үгс нь
Утасны модон дээр гуагчих
Хар хэрээний хилэнт дуу шиг чихнээ давтагдана

Ганцаардлаа мэдрэн дахин дахин ганцаардах нь
Гарцаагүй нэгэн төгсгөлийн цондон мэт
Хаврилдан харшилдах тэнгэрийн дуу аянга цахилгаан шиг
Тийм тогтворгүй сэтгэл цээжин дотроос урна


Тэсч давамгүй гэмээр энэ ганцаардал бас бачуурал
Хэн нэгэн бас хэн нэгний зохиосон
Хамгийн эмгэнэлт эцсийн зогсоол шиг

Хэзээ ч хаана байхгүй тэр эцсийн зогсоол
Хэн ч баталж хэлхйиг хүсдэггүй тэр эцсийн зогсоол
Тийм ч болохоор надаас ангид тэр бу...


Пивоны мялаалга

     Пивоор хувцасаа мялаалгаж үзэв. Хувцасаа угаасны дараа мушгидаг шиг л юм байх гэж бодоод арчсан чинь болдоггүй гэнэ ээ. Арчиж мушгивал АЛЦГАР болдог гэнэ. Суудал дор нойт оргиод байхаар нь боссон чинь бүүр ч болохгүй гэнэ. СҮР БАДРААСАН хэрэгт орж зэмлүүллээ. Харин нэг авах юм нь пивоор мялаасан хувцас шинэ болдог юм гэнэ. Ялангуяа ЮБКА. Сайны ганц ЮБКА аа өмссөн байсныг хэлэх үү хуучирсаныг нь арзаарч жаахан байдалд оров. Мялаасан пиво гуталруу урсаад орохоор нь гадаа хүйтэн байгааг санаад мялаалга арай хатуудаад байгааг хэлсэн чинь өөдөөс нь үг өчиж болохгүй үг дуугүй нойтогноод суух ёс...


Samsung утас зай нь дуусаж унтраад асахгүй үед

Бичсэн: Алмас
18:31 , 2014-02-03 .. Бичигдсэн: Мэдлэг .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
Заримдаа Samsung android утаснууд баттерей нь дуусч унтраад асахгүй байх тохиолдол байдаг. Ийм үед яах вэ?


1-р арга: Цэнэглэгчдээ хэсэг залгаад унтраах товч, гэр товч, дуу чангалах товчоо зэрэг хэсэг дарж байхаар заримдаа асчихдаг. Ингэвэл нь дууны товчоор reboot сонгож байгаад унтраагаад асаачихдаг.
2-р арга: Өөрийнх нь яг ориг цэнэглэгчид залгаад цэнэглээд үз. Цэнэглэгч ориг биш бол цэнэг дуусаад унтрахаар тэгээд байдаг.
3-р арга: Дээрх аргуудаар болохгүй бол салгаад тусдаа баттерей дангаар нь цэнэглэдэг цэнэглэгчээр баттерейгаа цэнэглэж байгаад хийгээд асахгүй бол бас 1-р аргаар давтаад үзээрэ...


Галбиргүй, Цадиггүй

Бичсэн: ulaankaa
11:04 , 2014-01-30 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ертөнцийн юм бүхэн галбиргүй
Тэр тусмаа хүн
Ямар ч галбиргүй
   
Цаг хугацаа ч бас гарбиргүй
Цаанаа харин
Цадиггүй хэмжээтэй

Зүг чиггүй нисдэг болохоор
Зүрх сэтгэл ч бас
Бүр гарбиргүй

Гараг ертөнц
Тэр чигээрээ галбиргүй
Гарт хэвэнд баригддаггүй
Миний бодол цадиггүй




Android үйлдлийн системтэй автомашин

Бичсэн: xvv
10:49 , 2014-01-26 .. Бичигдсэн: Мэдээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Google корпораци автомашин үйлдвэрлэгчид болох Audi, General Motors, Honda, Hyundai болон процессор, график хурдасгуур зэргийг үйлдвэрлэдэг Nvidia компаниудтай хамтран Android үйлдлийн системтэй компьютертай шинэ автомашинууд үйлдвэрлэхээр тохиролцжээ. Google корпораци болон автомашин үйлдвэрлэгчидтэй аль хэдийн гэрээнд гарын үсэг зурцгаасан бөгөөд Android үйлдлийн системтэй автомашины анхны загварууд энэ оны сүүлээр худалдаанд гарах юм байна. 
Дэлхий даяар хэрэглэгддэг ухаалаг гар утасны 80 хувь нь Android үйлдлийн системтэй ба шинээр үйлдвэрлэгдэх автомашинуудын удирдлагыг яг л компьютер ши...


Буурлын мэргэн үгс

Бичсэн: Алмас
13:16 , 2014-01-19 .. Бичигдсэн: Эх орон .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Д.Бямбасүрэн гуайг хэзээ ч билээ буруу зөнөсөн өвгөн гэх мэтээр сонсож байсандаа өөрөө сайн мэдэхгүй ч тийм ч их бас хүндэлж мэддэггүй, өөрөө мэдэхгүй байж хүний үгээр буруу бодож явсандаа ичлээ. Ярилцлагыг энд дарж бүтнээр нь уншиж болно. Би доор өөрт таалагдсан хэсгүүдээ өөртөө хуулаад авчихлаа. Ер нь нэг бүтэн уншчихад илүүдэхгүй нийтлэл байна шүү.


...Тэгээд нөгөөдөх чинь ирээд надад ярилаа л даа. Филиппинд сургалтад сууж байтал нэг америк багш ирээд энд монгол хүн байна гэж сонслоо гэхэд нь мань хүн годосхийж босоод баахан зовлон тоочиж. Гэтэл нөгөө багш “Нэг сая 500 мянган км.квадрат нутаг...


Дэлхий даяар 100 мянган компьютерт тагнах төхөөрөмж суурилуулжээ

Бичсэн: Алмас
18:52 , 2014-01-17 .. Бичигдсэн: Мэдээ .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


Өнгөрсөн хоёр дахь өдөр АНУ-ын New York Times сонин өөрийн цахим хуудаснаа, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагаас дэлхий даяар ойролцоогоор 100 мянга гаруй компьютерт, тухайн компьютеруудад нэвтрэх болон кибер халдлагыг хялбар хийх боломжийг олгодог тусгай програм хангамжийг нууцаар суурилуулсан талаар мэдээлжээ.

АНУ-ын холбогдох албаныхан болон компьютерын мэргэжилтнүүдийн мэдээлснээр тусгай програм хангамжийг гол төлөв интернетээр дамжуулан суулгадаг хэдий ч, сүлжээнд холбогдоогүй компьютерууд руу нэвтрэх нууц технологийг ашигладаг гэжээ. 2008 оноос ашиглаж эхэлсэн уг технол...


{ Сүүлийн хуудас } { 71 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван