xvslen

Би алдсан

Бичсэн: ulaankaa
14:33 , 2014-05-06 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хамгийн зөв замаа хаана гээснээ мэдэхгүй
Хайхрамжгүй явсны гайгаар
хамгийн нандин хувь заяагаа
Юунд итгээд орхисноо санахгүй

Олон учирсан дурлалаас хайрыг ялгаж мэдрээгүй
Ойворгон доо ойворгон залуу нас...
Даанч би ихийг алдаж






Шувууд

Бичсэн: ulaankaa
13:23 , 2014-05-06 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Наргүй саргүй бүүдгэр өдөр
Цонхны цаана саглайх хиймэл мод
Шувууд дээр нь суугаад жиргэх ч үгүй
Үүрээ засаад өндөглөх нь бүр ч үгүй
хүнд байдаг бялдууч зангийн тухай
Шувууд юу ч мэдэхгүй болохоор
Шувууд тийм тархигүй учраас
Юу ч мэдэхгүй хиймэл модыг ч тоохгүй

Яг л шувуу шиг байгалаараа
Яг л шувуу шиг дүүлэн амьдрахсан










Алтайн хөх уулс

Бичсэн: ulaankaa
20:15 , 2014-04-19 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


Алтайн хөх уулсыг

Намхан гэж эндүүрэв

Аргаль янгир ирвэс

Оройд нь өтөлдөг болохоор

Сарьдаг гэж нэрлэсэн юм

 

Алтайн хөх салхийг

Хатуу гэж эндүүрэв

Аавын үгүйд ч

Хүрээд очиход

Нулимас арчин аргаддаг болохоор

Үзүүр нь зөөлөн байдаг юм

 

Алтайн хөх голыг

Хатсан сайр гэж басамжлав

Уулынхаа оройд мөнхөрсөн

Хурмастын ариун ус

Бэл говио ундаалах гэж

Хавартаа ширүүнээр буун

Үерлэдэг юм

 

Алтайн хөх чулууг

Хад гэж андуурав

Хайрлан хүндлээд гишгэвэл

Хөл дороос өнхрөөд холдох

Зөөлөн хөх чулууд

Зөнгөөрөө л тэндээ

Хайргашиж байдаг юм


...


Чамайг санасан

Бичсэн: ulaankaa
22:49 , 2014-04-18 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос



Нуухгүй ээ амраг минь
Би чамайг санасан
Нулимас минь
Дотогшоо урсаж байгааг мэдэрсэн

Зүрхэн дунд минь ангал үүсч
Зүг чиггүйгээр чи минь
Алга болохыг би мэдэрсэн

Эргээд ирээсэй гэж хүлээсэн
Энгэрт чинь наалдахыг хүссэн

Чи ирээгүй
Үгээ ч надад хэлээгүй

Чимээгүй шиврээ бороо шиг
Сэтгэлийг минь шархлуулсаар ...

Яваад өгсөн




Март хүмүүс минь намайг март

Бичсэн: ulaankaa
19:34 , 2014-04-15 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Март хүмүүс минь намайг март

Ганцаардлаа ганцаараа туулаад

Ангижиртал минь битгий сана

"Хэрвээ би төрөөгүй байсан бол ганцаардахгүй"

Хэтэрхий арчаагүй энэ бодлоо гээтэл минь бүү дурс




ДЭЛХИЙ ДЭЭР БИ ЯАХ ГЭЖ ОРШИЖ БАЙНА ВЭ



ГЭРЭЛ ГЭГЭЭНИЙ ЗҮГ ЯГ Л ДЭНГИЙН ЭРВЭЭХИЙ ШИГ ТЭМҮҮЛЭН НИСНЭ
ГЭНЭН БАЙНА ДАА ГЭЭД ДАЛАВЧИЙГ МИНЬ ШАТААХ ГАЛ ТЭНД ОТНО

ДЭЛХИЙ ДЭЭР БИ ТЭГЭЭД ЯМАР ӨНГӨӨР АМЬДАРЧ БАС ЯМАР ӨНГӨНД ИТГЭХ ВЭ
ДЭН, ЗУЛ, ХҮЖ ГАЛ ХЭМЭЭН ЯЛГААД Ч НЭГЭН АДИЛААР ШАТААЖ БАЙХАД
ДЭЛХИЙ ДЭЭР БИ ТЭГЭЭД ЯАХ ГЭЖ ОРШИЖ БАЙНА ВЭ







Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүсийн зайлсхийдэг 13 зүйлс

Бичсэн: Алмас
02:41 , 2014-04-06 .. Бичигдсэн: Хувийн менежмент .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Бүх цаг хугацаанд гүйцэтгэх захирлууд биеийн хүч, эрүүл мэнд, оюун санааны хүч, давуу талын талаар бодож үзсэн байдаг. Нэн ялангуяа бизнес эрхлэгчид, олон тооны нийтлэлүүдэд оюун санааны хүч, тууштай байдал, тэвчээр хатуужил, эерэг байдал болон найдвартай байдлын тухай ярьж, бичдэг.

Гэхдээ бид оюун санааны хувьд хүчирхэг хүмүүсийн хийдэггүй зүйлсийг тодорхойлж, бас өөрсдийнхөө оюун санааны хүчийг тодорхойлж чадна. Би сэтгэлзүйч эмч, нийгмийн ажилтан Ами Моригийн гаргасан энэхүү жагсаалтыг уншаад маш их сэтгэл хөдөлсөн. Ингээд энэхүү жагсаалтыг та бүхэнтэй хуваалцаж байна.
Өө...


Бурхан бүгдийг шүүж байгаа

Буруугаа нуух гэж бүү зүтгэ, Зөвөө таниулах гэж бүү хичээ. Бурхан бүгдийг шүүж байгаа.


Бүрнээбаяр & Эрдэнэбат - Охин үр минь

Бичсэн: Buyanzaya
21:57 , 2014-03-25 .. Бичигдсэн: Бүрнээбаяр (МУГЖ) (5) .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


                                                           Татаж авах


Өнөөдрийн төлөө маргаашийг мартагсад

Бичсэн: ulaankaa
14:01 , 2014-03-24 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


...Өнөөдрийн төлөө

Маргаашийг мартагсад ..

 

Зуун жилийн дараа

Байгаа зүйлс байхгүй болоход

Зуун жилийн дараа

Байхгүй зүйлс бий болоход

 

Өчүүхэн энэ биенээс

Ширхэг үс ч үлдэхгүй

Өндөрт өргөн газарт унагаагүй

Нэр гавъяа л үлдэнэ...

 

...Маргаашийн төлөө

Өнөөдрийг золигсод

Нөгөөдөрийг магад харахгүй...




{ Сүүлийн хуудас } { 69 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван