xvslen

Ирээгүй Өчигдөр

Бичсэн: ulaankaa
17:52 , 2014-08-27 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Өнгөрсөн өчигдөр биш
Ирээгүй маргааш бус

Төсөөлөл мөрөөдөлд байдаг
Өнгөрсөн маргааш
Ирээгүй өчигдөр

Үнэнч бус чиний хүсэл
Үнэнчийг хүссэн чиний бодол

Салхи шиг хуйсагнадаг чиний харамлалт
Бороо шиг надруу шивэрдэг чиний тачаал

Соронз шиг чамайг татаж чадах наалинхайтал
Чоно шиг чамайг тасдаж чадах бардамнал

Басамжлалаар чинь зүү сүвлээд
Зүрхэнд чинь хүлээлт хатгамалдах

Сэтгэлд чинь мөндөр шиг цус хурж
Чамд шингээсэн үнэрийг мартаж чадахгүй өвгөрөх

Өнгөрсөн өчигдөрт чи харуусаж
Ирээгүй өчигдөрт би баярлах


...


Хараагаараа унтах онгод

Бичсэн: ulaankaa
13:36 , 2014-08-27 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Харанхуйн аниргүйг хөгжөөсөн
Хачин өнгөтэй онгод хүүхэн
Хананы цаанаас нохойгоо дуудана
Хав хув хар хур тэр ч бас унтаагүй

Гудамны шонгийн сүүдэртэй
Гурайтатлаа архиралдана
Онгод авгайн сэтгэл хөөрөлд
Оройжин хууртагдана

Хялганы толгой хэрчин
Хөл мэдэн гүйх нохой
Хатуу дарсанд согтон
Хараагаараа унтах онгод хүүхэн







Интернэтийн эрх чөлөө Монголд улам л хумигдаж эхэлж байна

Бичсэн: Алмас
21:17 , 2014-08-23 .. Бичигдсэн: Мэдээ .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
За хэлэх ч үг алга даа. Та бүхэн боломжтой байгаа дээрээ энэ талаар санал сэтгэгдлээ доор үлдээгээрэй дээ. Удахгүй бид тийм эрх чөлөөгүй болох дог доо... Ерөнхий сайдын хувийн амралтын газрын бохир ус Туул гол руу (шүүгдээд, цэвэрлэгдээд гэж байгаа ч хүрэн өнгөтэй) цутгаж байгаа хэмээн нийтэлсэн Амжилт.ком сайт хаагдаад удаагүй байгаа билээ. Сэтгүүлчид маань, ард иргэд бид эрх чөлөөгөө хамгаалан тэмцэхгүй бол бас арай л биш санагдаж байна. Гэхдээ тэрхүү ЕС-ийн мэдээллийн үнэн зөв эсэхийг би мэдэхгүй ч ямартай ч хэвлэлийн эрх чөлөөг боож, Монгол улс Хятад шиг дэлхий нийтээс тусгаарлагдаж эхэлж...


Зүрхгүйгээр амьдарч чаддаг

Бичсэн: ulaankaa
16:29 , 2014-08-23 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Зүрхгүйгээр бас хувцасгүйгээр
Зөнгөөрөө бас нүдээ аниастайгаа
Гутал ч үгүй ганцаархнаа
Гуниг ганцаардлыг мэдрэх мэдрэмжгүйгээр
БИ АМЬДАРЧ ЧАДДАГ

Тэр үед ертөнц
Хар өнгөөр будагдсан байдаг
Тэр гэх цагаан өнгө л
Зүүдээр минь хөтлөн зугаацдаг



Зохиогүй нүд

Бичсэн: ulaankaa
15:44 , 2014-08-23 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Эзэндээ зохиогүй
Усан нүд
Усан борооноор тайвширдаг
Бүүдгэр нүд
Бухал өвсөнд дурлах
Жинхэнэ нүд
Бусдад үзүүрлэгдсэн
Ганцаардмал нүд

Хэнд ч ойлгогддоггүй
Цоож зүүсэн нүд
Хэрээний зүг удаан ширтдэг
Тавширсан нүд
Шөнийн харанхуйд айдаггүй
Цэнхэр нүд
Шүүрс алдмаар
Нууц хадгалсан нүд




Яг одоо нэг л удаа

Бичсэн: ulaankaa
12:46 , 2014-08-23 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Нэг л удаа хашгираад цээжин доторх хүлээс тайлагддаг бол...
Нэг л удаа ганцаардаад ангижрахгүйгээс ангижирдаг бол...
Нэг л удаа зугатаад дурсамж бүрээс алсардаг бол...
Нэг л удаа үнэнд бүдрээд дахин худлаад төөрдөггүй бол..

Яг одоо нэг л удаа...



Хэзээ нэгэн цагт би ээж болно

Бичсэн: ulaankaa
11:44 , 2014-08-22 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Хэзээ нэгэн цагт би ээж болно

Хэвлийдээ халуун амь бүтээнэ

     Бие болоод сэтгэлээ

     Хайраар сүлээд хуваана

     Бүтэн шөнийг хагаслаад

     Үрдээ өөрийгөө зориулна

 

Хэзээ нэгэн цагт би ээж болно

Хэлтэрч хагарсан сэтгэлээ

Бүтэн болгоод зөөллөнө

Элээний сүүдэр тусахгүй гэсэндээ

Зүрхэн дотроо шигтэгнэ

Эргэх амьдрал байдаг бол

Эжий заяанд л дахин төрнө

 

Хэзээ нэгэн цагт би ээж болно

Хэн ч бүтээж чадахгүй

Тийм хүмүүнийг урлана

Халуухан хошуунд нь дулаацна

Хамаг орчлонг өнгөтөөр харна


Хэзээ нэгэн цагт би ээж болно
Харыг зайлуулж цагааныг татана

Хүйтэн халууныг үл анзааран

Хорвоо ертөнцийг туулна


...


DNS гэж юу вэ? DNS серверт хаагдсан сайтууд руу хандах арга

Юуны өмнө энэ заавар нь хууль зөрчихийг уриалаагүй. Зөвхөн ийм боломж байдаг талаар мэдлэг түгээх зорилготой болохыг анхаарна уу. Мөн танд хэрэг болсон бол шэйрлэж түгээгээрэй. 

Энэ арга нь мэдээж түр зуурын зүйл. Эндээс бас энэ юу болох гээд байгаа, DNS block гэдэг ямар аюултай зүйл болох талаар мэдээлэл аваарай.

DNS - Domain name server гэдэг нь интернэт дахь вэб хуудсуудын байрлаж буй серверийн хаягийг хэрэглэгчийн компьютертай холбож чиглүүлж өгдөг үүрэгтэй тусгай сервер компьютерыг хэлдэг. Интернэт дэх сервер, төхөөрөмж бүр өөрийн гэсэн IP хаягтай байдаг. Энэ нь цээжлэхэд хэцүү тоо байда...


Орчлонд мэндэлсэн 28 дахь өдөр



     Алтайн хөх уулсын дунд  “Цагаан өтөг” нэртэй дулаахан буудал бий. Тэр бол миний хорвоо ертөнцтэй холбогдсон анхны минь “унасан” газар.  Төрсөн буудал минь хаан суудал шиг л өнөөх л хэвээрээ өнө мөнхөд намайг хүлээж байдаг юм. Би азтай хүн шүү. Харин угаасан ус минь БОРОО. Намайг мэндлэх тэр үед ширүүн бороо орж байсан гэдэг. Тиймээс ч би бороонд дуртай.

Энэ биеийг минь тоссон  авралт хүн бол миний Хөгшин ээж. Тэрээр намайг  “Энэ Улаан хүн болох гэж өөрөө дурлаж ирээд зөнгөөрөө хүн болсон юм. Зөнгөөрөө л амьдраад явна” гэдэг байв.  Учир нь эхийнхээ хэвлийд шарлаад дутуу сайртай төрсөн ...



Дэр модон дээр...

Бичсэн: ulaankaa
12:43 , 2014-08-08 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Галт тэрэгний
Хуучин дэр модонд
Ганцхан миний хөлийн мөр гараагүй

Дэр модон дээр толгойгоо тавиад
Тэнгэрээс түүнийг явуулаач гэж харуулдсан

Чийг даасан үүрээр
Тэрнээс салаад явсан
Тэр өдрийн мэдрэмж
Одоо ч надаас салаагүй




{ Сүүлийн хуудас } { 65 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван