xvslen

Даашинзны хормой дэрвүүлэхгүй

Бичсэн: ulaankaa
22:04 , 2014-12-11 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 Хамгийн гоё даашинзыг 
Аав минь надад
Өмсгөсөж бэлэглэсэн

Дахиж би хэзээ ч
Нүдээ анивчих чөлөөгүй
Тийм тансагханаар 
Даашинз эмэрч үзэхгүй

Дахиж би хэзээ ч
Тосгоны чулууг үсчүүлэн
Тийм цагаахнаар 
Дэгэж дэрвэж гүйхгүй

Дахиж би хэзээ ч
Алтан нөмрөг өмссөн мэт
Тийм эхэмсэгээр 
Даашинзны хормой дэрвүүлэхгүй 



Урт үс минь баяртай

Бичсэн: ulaankaa
21:52 , 2014-12-11 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Нуруун дээр минь дарсан
Урт үс минь баяртай

Намар намрын навчисны чимээг
Надтай хамт сонсож
Хавар хаврын борооны үнэрт
Надтай хамт согтож

Баяр жаргалд минь баясан
Анхны цэцэгстэй зэрэгцэн ургаж
Зовлог гунигт минь дасаж
Сүүлчийн галт тэрэг шиг
Хамж аваад хадгалсан
Урт үс минь баяртай

Нулимсаараа чамайг
Сүүлчийн удаа услаад
Нууж чадахгүй гунигаа
Чамтай хамт хийсгэлээ 

...


Дусал клуб

Бичсэн: Алмас
23:46 , 2014-12-08 .. Бичигдсэн: Мэдээ .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэлээн дээр үеэс ийм санаа төрсөн ч бас яг ажил хэрэг болголгүй нэлээн удаж байна. Тэгээд ямартай ч эхэлье гэж шийдлээ.
Шинэ технологи, тэр дундаа компьютер, электроник, робот гээд ер нь байгалийн шинжлэлийн гэгддэг салбарыг сонирхдог хүмүүс уулзаж танилцаж ярилцах, хоорондоо нөхөрлөх боломжтой клуб байгуулъя гэж бодлоо. Ямар нэгэн нас, хүйс гэх мэт хязгаарлалт байхгүй. Миний хувьд бол зүгээр л технологит дуртай, адил сонирхолтой хүмүүстэйгээ амрангаа сайхан яриад суух нөхцөл бүрдүүлмээр байна. Мэдээж бас цаашдаа энэ клуб нь өөр илүү ч юм хийхийг үгүй гэхгүй.

7 хоног бүр тогтсон цагт, нэг газар ...


Нулимсанд минь эвлэж ундардаг

Бичсэн: ulaankaa
17:27 , 2014-12-08 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Цугларсан их  гомдлоо
Сэтгэлрүү нь цутгаж дундараахад
Цуглуулж урсгаад арилгадаг
Урсгал ус, ижийн сэтгэл хоёр
Үргэлж ариун байдаг

Нүдэнд багтахгүй нулимсаа
Энгэрт нь эгшээж тайвширахад
Нүгэлийг эрхшээж уучилдаг
Нүцгэн үнэн хайр нь
Нулимсанд минь ивлэж ундардаг

Цаст ууланд мөргөж
Буян хишиг хурайлахдаа л
Цагаан хяруу хатсан
Ижийнхээ насыг анзаарлаа
Араас минь хөөн өртөөлөх
Цаг хугацааг тоолохдоо л 
Амийг минь даан бөхөлздөг
Хонгорхон ижийгээ саналаа

Бурханг дуудах талархлын өчилөө
Ижийдээ л зориулж өчнөм
Бурхан гэж байдаг бол
Ижийдээ л зориулж амар мэндийг гуйя



...


Сонат хөгжөөх дуртай

Бичсэн: ulaankaa
17:10 , 2014-12-06 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Өөрөө би аялгуунд дурласан өнгө

Өнө мөнхийн бодлын гүүрэн дээр бүжих дуртай

Сар нарны хооронд сархад зөөх сиймхий

Савлууран дээр суугаад сонат хөгжөөх дуртай




Чамин тогосны өд нь...

Бичсэн: ulaankaa
17:06 , 2014-12-06 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Манай хотын нээлтгүй нэгэн чөлөөнд

Мартагдашгүй төрсөн өдрийн эзэн алхаж явна

Малгайн дээрх чамин тогосны өд нь

Шөнийг үл тоосон солонгын явдалт хотыг гижигдэнэ


burning desire

Бичсэн: ulaankaa
17:04 , 2014-12-06 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

...Ганц балгаад согтох дарс

Ганц ширтээд дурлах нүд

Ганц үнсээд салах болзоо

Ганц амьдраад ханамгүй

Мөнхөд шатах хүсэл...




Амьдралд мянга нэгэн удаа

Бичсэн: ulaankaa
01:06 , 2014-12-06 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Миний байхгүй хийгээд байгаа орон зайд

Чиний байгаа хийгээд байхгүй орон зайд

Түм буман  цэцэгс дэлбээгээ хумхилгүй хөлдөж

Түм буман навчис ногооноороо хатаж



Амьдралд мянга нэг удаа нар гийхийн цагт
Амьдрал бас нэг удаа сар шиг бүдгэрэхийн цагт

Чиний байгаа хийгээд байхгүй орон зайд
Миний байхгүй хийгээд байгаа орон зайд дурсамж л оршино...
А.Б


...


Өдрийн тэмдэглэл

Бичсэн: xvv
22:03 , 2014-11-30 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
За блогоо ч бичих завгүй гэхээсээ илүү бичихээр сонин содон зүйл, бас тийм онгод орохгүй л яваад байна.
Улс орны асуудал ч бас л засаг төр солигдон маниусын амьдрал улс орны ирээдүй зүгээр л миний бодлоор новш болж байгаа ч юм шиг, хэдэн наймаачин, найруулагчдын хоорондын найраа, маниустаа зориулсан жүжиг нь мэдээллийн хэрэгслээр гарч л байна. Жүжиглэх, хүмүүсийг хуурах авъяас чадварыг нь гайхан бишрэхээс өөр ч яах ч юм билээ.

Бас нөгөө цөмийн энергийн талаа бөгс улайх бүү хэл бүүр хорстол зурагтаар худлаа шаагаад л. Зурагт мэдээллийн хэрэгслүүд гэж авах юм үнэхээр байхгүй болж ээ гэж бодогдох....


Тэнцэж босохын цагт

Бичсэн: ulaankaa
17:26 , 2014-11-27 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Уул нь өндөр ертөнцөд
Өвгөдөө шүтэж залбиръя

Ус нь тунгалаг хорвоод
Сэтгэлээ ариусган амьдаръя

Нар нь гийсэн замбуулинд
Эцэгийнхээ нэрийг нандигная

Намхан буурал ээждээ л
Нас нэмж явъя

Хөрс нь зөөлөн орчлонд
Хөл алдахгүй аяглая

Хүний өөрийн гэлтгүй
Сайныг санаж хүсэе

Тэнгэр нь цэлмэг дэлхийд
Тэнцэж босохын цагт
Тэр л үйлсийн буян
Өнөө хийгээд
Үр хойчийг минь ивээг ээ



...


{ Сүүлийн хуудас } { 61 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван