xvslen

Ганц жил өнгөрөхөд

Бичсэн: ulaankaa
16:46 , 2015-01-25 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Тэнгэр хөхөрч
Газар харлахад
Хавар болно
Тэгээд би дараа нь
Намарын тухай дурсана
Газар цайрч
Тэнгэр дүлийрэхэд
Дахиад л өвөл болно
Ганц жил ард хоцорч
Би хүлээсээ тайлна


Ганцаараа очиход хүрвэл...

Бичсэн: ulaankaa
19:00 , 2015-01-09 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Өртөнцийн төгсгөлд ганцаараа очиход хүрвэл
Ерөөсөө би чиний ширхэг үсийг л олж авна
Тэр ширхэг үсэнд
Болзоогүй өнгөрөөсөн өдөр бүрийн тоог
Буцаж зүрхэнд шингээд чамд хүрч чадаагүй үг бүрийн утгыг
Хайрлаж гэж итгээгүй бодол бүрийнхээ бурууг
Хагацаж чадахгүй гэж өөртөө л хашгирсан гуйлт бүрээ
Харах зүрх хүрээгүй хулчгар харц бүхнээ

Хунгийн цувааг буцаж иргэтэл уянгалж нэг шивнэнэ
Хурын үүлийг задарч асгартал цоргиж бас шивнэнэ
Эхлэл төгсгөл нь ижилхэн шат шиг амьдралынхаа
Үнэн бүхнийг үгүйлж чамайг иртэл дахиад нэг шивнэнэ
Элэг зүрхэндээ үсийг чинь үнэртэй чинь хамт шингээгээд сүүлчийн удаа шивнэнэ

http...


Тэрхэн нуувчинд

Бичсэн: ulaankaa
14:05 , 2015-01-08 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Балчирхан багахан насаа
Инээд хөөртэй нь
Эрх танхил зантайгаа
Чихрэнд зүрхээ өгдөг
Солонго шиг
Хөөрөх ааштай нь
Сэргэлэн дүрсгүй
Усны шаргиа шиг
Сонирхолтойгоо

Тэр намрын цэцэгстэй хамт
Навчин дунд нуугаад
Тэгээд хавар нь
Авах гэтэл
Тэрхэн миний
Нууц нуувчинд
Бороо ерөөсөө ороогүй





SMS мессеж бичих соёл ба давуу тал, холбоотой зарим мэдлэг

Бичсэн: xvv
22:23 , 2015-01-02 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Гар утас гэдэг зүйл мэдээж бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэвч SMS (Short Message Service) буюу гар утасны мессежийг бид тэр бүр ач холбогдолтойгоор ашиглаж чаддаггүй мэт санагддаг. Аль болох залгаж ярихыг эрхэмлэдэг. Та доорх мэдээллийг уншаад үзээрэй.

1. Утсаа авахгүй буюу унтраалттай тохиолдолд SMS бичих.
Тухайн хүн ямар ч шалтгаанаар утсаа авахгүй байж болно шүү дээ. Тиймээс тэр хүн рүү дахин дахин олон удаа залгахаасаа өмнө мессеж бичээд орхих талаар бодолцож үзэх нь хамаагүй дээр. Хэрэв залгасан хүн тань мессеж уншиж чадахгүй хөгшин, эсвэл харааны бэрхшээлтэй биш л бол...


Цас инээж орсоор

Цав цагаан тэнгэрээс цав цагаан цас орж байна. Цас зүгээр л нэг цагаан өнгөтэй гэж бодож байна уу
Үгүй. Цас ягаан цэнхэр, улаан, ногоон янз бүрийн өнгөтэй. Цас үнэртэй бас чимээтэй. Тэр зөвхөн гишгэхээр чихран дуугардаг биш. Тэр тэнгэрээс бууж ирэхдээ, алган дээр бууж хайлахдаа, бас дээр дээрээсээ давхралдан нэгэн цөм болохдоо маш олон чимээ түгээдэг. Тэр дуулж бас уйлж ордог.
Өнөөдөр цас инээж орсон. Орцны хаалгаар гарахад өөдөөс бударсан цас зүрх сэтгэлийг минь илбэх мэт бороо шиг "асгарахдаа" намайг инээ гэж хэлсэн.
Хэн ч гишгээгүй цагаан ертөнц дээрээ зөвхөн өөрийнхөө мөрийг гаргаад эргэж х...


Би ч бас...

Бичсэн: xvv
23:26 , 2014-12-26 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Өөр нэгэн бодууштай зүйл. Тэр нам, төр засаг, 76 гишүүд нь бас олж үүнийг уншаад өөрсдөөсөө асуугаасай....
Нэгэн Монголд амьдардаг гадаад хүн ийнхүү бичиж/асууж байна.
Өнөөдөр би гуйлга гуйж байгаа 2 гэр бүл харлаа. Эхнийх нь Цэцэг төвийн гадаа нэгэн эмэгтэй болон түүний 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд байсан, хүүхэд нь толгойн хажуу хэсэгтээ нилээд том гүн шархтай байсан, цус урсаагүй, гэхдээ ямар ч гэсэн гүн шарх байсан мөн нөгөө талд нь ч гэсэн нилээд том шарх байсан.
Хоёр дахь гэр бүл нь Төв Шуудангийн гадна талд байсан юм. Эцэг нь уурлаж уцааралсан бөгөөд согтуу - тэнд мөн өөр нас...


Тэрний амьдрал

Бичсэн: ulaankaa
22:09 , 2014-12-21 .. Бичигдсэн: Баримтат бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
     Цөөрмийн эрэг дээрх цав цагаан хөшигтэй ганц модон байшингийн тавцан дээрх сандал дээр өнгөрсөн амьдралаа эргэн дурсах шаардлагагүй нэгэн эмэгтэй талимааран сууна. Өвөр дээрх номон дээр нь цайж бууралтсан үс нь унахыг тэвчих тэвчээртэй болтлоо тэр амьдарсан..үргэлжилнэ


Энэ их анир чимээгүй



Энэ их анир чимээгүй.... юу ч үл сонсогдох, хэн ч надтай үл ярилцах нам гүм...Хэзээ эхэлсэн нь тодорхой боловч хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ их ганцаардал. Яагаад ганцаардлаас айдаггүйгээ, ганцаараа байхдаа эрх чөлөөтэй жаргалтай байдагаа, Одоо харин яагаад ганцаардлаас залхах болсноо өөрөө сайн мэднэ. Мэддэггүй байсан бол амар байхсан...нулимас дураараа урсаж, бодол дураараа асгарч, мөрөөдөл хүссэнээрээ дэлгэрч, өөрөө өөртэйгөө хангалттай ярилцаж, өөрөө өөрийгөө хангалттай шийтгэж, буруутгаж суудаг тэр цаг хугацаа бүрийг зөвхөн ганцаараа өнгөрөөж ганцаардлын хана хэрэмийг дэндүү бат бөх бос...


Улаан оймсны өдөр

Бичсэн: ulaankaa
22:00 , 2014-12-12 .. Бичигдсэн: Болсон явдлаас сэдэвлэв .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

     Өглөө ажилдаа явах замдаа гарцан дээр ногоон гэрлээ хүлээжээ зогсож байтал нэг "залуу ямар гоё оймстой юм бэ гэж ирээл" миний бор канттай улаан оймсыг шохоорхож гэнэ. Монгол зангаараа "өмднийхөө шурханагийг дараад л оймсоо гадуур нь гаргасан юм. Богино гуталтай л хүн байгаа биз. Хэзээ л та нар тэр дундаа бүр оймс анзаарч сонирхдог болчоов. Ороод  л далдалхаас" гэж бодоол зам гараад жирийв. Дөрвөн хананыхаа дунд ороод завсар зайгүй ажиллаад нөгөө оймс ч таг мартагдав.
     Гэтэл өдөр ажлын залуу "чи оймсоо зориуд гадуур нь гаргасан уу" гээл бас миний оймсны талаар сонирхов. Энэ удаа өрвөгө...


нэг л өдрийн төлөө

 Ирээгүй нэг л өдрийн төлөө
Ирээд өнгөрсөн мянган өдрийг золиослоё


{ Сүүлийн хуудас } { 60 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван