xvslen

Ли Куан Ю: Хэрэв Сингапур газрын баялагтай байсан бол өнөөдрийнх шиг хөгжихгүй байсан

Бичсэн: Алмас
00:22 , 2015-03-24 .. Бичигдсэн: Бизнес, менежмент .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Зарим бодууштай зүйл ихтэй сонирхолтой ярилцлага байна. Хуулаад авчихлаа. Эх сурвалж: DMNN

Хүмүүсээ хөгжингүй орны иргэд шиг бодож сэтгэдэг болгох хамгийн хэцүү

Сингапурын домог болсон удирдагч, 30 гаруй жил Засгийн газраа удирдсан, ард олондоо улсаа үндэслэн байгуулсан эцэг хэмээн хүндлэгддэг Ли Куан Югийн ярилцлагыг хүргэж байна. Бараг оргүй хоосноос Азийн бар болтлоо хөгжсөн улс орныг улаан гараараа босгосон хүний хувьд түүний хэлсэн үг бүр сургамжтай, санаа авууштай учир олон үг үл нуршин ярилцлагаа хүргэе.


-Юуны өмнө бид тантай Сингапурын гайхамшигтай үсрэнгүй хөгжлийн тухай я...



Жинхэнэ хайр надаас гардаггүй

Бичсэн: ulaankaa
17:57 , 2015-03-18 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Хором, цаг, хугацаа, 
Жил жилийн газрын холд
Чилийж одсон ч
Жинхэнэ хайр 
Зүүдэнд иргэж ирдэг

Нар, Сар 
Олон олон
Олон удаа
Дахин дахин
Мандаж жаргасан ч
Жинхэнэ хайр
Зүрхэнд буцаж дэлбээлдэг

Жинхэнэ хайр
Түүнээс ирдэггүй
Жинхэнэ хайр
Надаас гардаггүй

Жинхэнэ хайр
Зүрхэнд нуугддаг
Жинхэнэ хайр
Зүүдэнд амьдардаг



Ubuntu дээр Photoshop CS6 ба Windows програм, тоглоомуудыг амархан суулгаж хэрэглэх

Бичсэн: Алмас
12:03 , 2015-03-18 .. Бичигдсэн: Linux .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Урд нь манай блогт PlayOnLinux програмыг энд танилцуулж байсан. Энэхүү програмыг ашиглан MS Office, тоглоомууд гээд зарим өргөн хэрэглэгддэг Windows програмуудыг хялбархан суулгаж болдог. Хэрвээ та Wine програмыг ашиглан суулгах талаар мэддэг бол PlayOnLinux нь Wine ашиглан суулгахыг маш хялбаршуулсан юм.

Саяхан Adobe Photoshop CS6 програмыг nVidia, ATI дэлгэцийн карттай компьютер дээр суулган ашиглах боломжтой болсон байна. Одоогоор Intel дэлгэцийн карттай компьютер дээр суухгүй асуудалтай байгаа.
Хэрвээ Intel дэлгэцийн карттай тохиолдолд өмнө хувилбар болох Adobe Photoshop CS4 (мөн CS2) мөн с...


ЭР ХҮН ГЭЖ

Бичсэн: ulaankaa
23:30 , 2015-03-17 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Эр хүн гэж
Юу юм бэ гэж үү?

Эр хүн гэдэг бол 
Эмэгтэйчүүдийн цөхрөл
Эр хүн бол
Миний хязгаар

Тэд бол
Сэтгэл нь хайламтгай төмөр 
Тэд бол 
Сэрэл нь асамтгай
Ургамал 

Эрчүүд гэж 
Хэн юм бэ? гэж үү

Эрчүүд бол 
Эмэгтэйчүүдийн зовлонд
Хүрч чадаагүй 
Өөдөө шидсэн чулуу
Эрчүүд бол 
Энэ орчлонд
Эмтэрч боломгүй
Хүн чулуу

Эр хүн гэж
Хэн байх ёстой юм? гэж үү

Эр хүн бол
Эмэгтэй хүний төлөө
Ундраад татардаг 
Ус биш

Эр хүн бол
Эх хүний төлөө
Ургаад хагдардаг
Ургамал биш

Эр хүн бол
Хүүхэн хүний төлөө
Урсаад хатдаг 
Нулимас биш

Эр хүн бол
Бүсгүй хүний төлөө
Ууршаад дуусдаг 
Уур биш

Эр хүн бол
Дурласан эмийнхээ төлөө
Уугаад агсардаг
Сархад биш

Эр хү...


Урт нэртэй хууль гэж юу вэ? Ямар өөрчлөлт орсон нь Монголчуудын ирээдүйд аюултай вэ?

Бичсэн: xvv
17:47 , 2015-03-15 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах энэ хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь нийлж зах замбараагүй байсан уул уурхайн зөвшөөрөл, хавтгайрсан замбараагүй уул уурхайг харьцангуй хязгаарлан байгаль орчныг хамгаалж байсан. Харин алт олборлогчид, уул уурхайн цөөхөн компани, гадныхан үүнд дургүйцэж, уул уурхайн хөгжлийг хааж боож байна гэж тэмцсээр ирсэн юм.

Хүн ам маань энэ жил 3 сая болсон ба 10-20 жи...


Нэг хүн ийм зөвлөгөө өгсөн байна

Бичсэн: xvv
17:41 , 2015-03-15 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Хуулаад авчихъя...

Оросруу өөрийн машинтайгаа хэрхэн зорчих тухай найзуудийн хүсэлтээр сийрүүллээ

Нааш цаашаа хэдэн км, яг хаана ямар ямар даатгалаас сонгож алийг нь хийлгэдэг, Байгаль орвол хаахна хавьцаа боломжийн үнэ ханштай ямар амралтын газрууд байдаг, тэнд нь ямар ямар зардлууд гардаг, хоол унд ямар үнэтэй байдаг, Улаан Үдэ орвол үзэж харах хийх юм хэр ихтэй, машины хулгай зэлгий дээрэм тонуул ямар байдлаг гээд нэг сайхан дэлгэрнгүй мэдээлэл оруулаая хө. Олон хүнд хэрэг болно доо??

УБ-Улаанүүд 600km засмал замтай, Хилээр нэвтрэхэд хэдэн цаг очерлож саатна.

-Хот хооронд гэрэл асааж явна дурэм...


Бяцхан хонхчин

      Бухимдал бачууралд нүдүүлсэн хэцүүхэн өдрийн чимээ чихнээс гарахгүй гэрийн зүг алхана. Замдаа харин орцны үүдэнд жингэнэн угтдаг тэр сайхан чимээг сонсож чадах болов уу гэж горьдоно.
     Шаг шаг хийх тэр чимээ бол ая дуу, амраг сэтгэлийг үг, амьтаны дуу, цагны сэрүүлэгний хонх, сургуулийн хонх, сүмийн хонх аль нь ч биш. Тэр бол хоёр хөөрхөн хөлөөрөө хорвоог хамгийн гэгээлгээр товчлон гүйж буй бяцхан охины бойтогны хонхны чимээ. Нүдэн чинээ орцны жижүүрийн өрөөнөөс түүний хонхны чимээ, инээдний чимээ, аз жаргалын чимээ ямагт халин ундарч байр даяар түгдэг. 
     Цахилгаан шатанд явж байхад...


Би ч хуурахгүй ертөнц

Бичсэн: ulaankaa
02:48 , 2015-03-10 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Ертөнц хэмээх Ертөнцийн тухай
Чи ч би ч дуулж хөгжөөж чадахгүй
Ертөнц хэмээх ертөнц нь
Чи ч би ч хуурч чадахгүй
Туйлын үнэнт ЕРТӨНЦ ЮМ 


Бүх зүйл дуусна

Бичсэн: ulaankaa
22:09 , 2015-03-05 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Бүх зүйл дуусахад
Би ч дуусна
Чи ч дуусна

Бидний дунд ямар үгс амьдарсаныг 
Тэр үгс цэцэг болж дэлгэрсэнийг
Хэн ч мэдэж чадахгүй 

Бүх зүйл дуусахад 
Тэр цэцэг ч бас тасарна
Бүх зүйл эхэлэхэд
Газраас өндийсөн шигээ
Газартаа шингэнэ

Би ч мартана
Чи ч мартана
Бие биенээ мартахад
Бүх зүйл дуусна 




Урт нэртэй хууль гэж юу вэ? Ямар өөрчлөлт орсон нь Монголчуудын ирээдүйд аюултай вэ?

Бичсэн: Алмас
17:29 , 2015-03-01 .. Бичигдсэн: Эх орон .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах энэ хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь нийлж зах замбараагүй байсан уул уурхайн зөвшөөрөл, хавтгайрсан замбараагүй уул уурхайг харьцангуй хязгаарлан байгаль орчныг хамгаалж байсан. Харин алт олборлогчид, уул уурхайн цөөхөн компани, гадныхан үүнд дургүйцэж, уул уурхайн хөгжлийг хааж боож байна гэж тэмцсээр ирсэн юм.

Хүн ам маань энэ жил 3 сая болсон ба 10-20 жил...


{ Сүүлийн хуудас } { 58 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван