xvslen

БИ УС, УРГАА ХАД ГЭНЭМ

Бичсэн: ulaankaa
16:56 , 2015-07-28 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Би тэнгэрээс зууран урсаж
Усан манан татуулан
Газарт шингэх гэж яаран буусан 
Гал усан ширүүн бороо гэнэм

Би тэнэгээс зугатан
Тэртээ хязгааргүйд хөөрч
Газраас хөндийрөх гэсэн
Тэнгэр өөд тэмүүлэх 
Ургаа улаан хад чулуу гэнэм 




Хүний үр удамд цацраг-идэвхит бодисын хор хөнөөл ( Тойм өгүүлэл )

Бичсэн: Алмас
13:21 , 2015-07-27 .. Бичигдсэн: Мэдлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Цацраг идэвхт үзэгдлийг нээж Пьер Кюри, Мария Склодовсзая -Кюри гэх эхнэр , нөхөр хоёр 1903 оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн түүхтэй. Мария түүхэнд анхны эмэгтэй шагналтан болсон төдийгүй 1911 онд 2 дахь удаагаа Нобелийн шагналтан болжээ. Энэ удаа тэр химийн салбарын шагналыг авсан байна. Эдний гэр бүлийнхнийг Нобелийн шагналын “даллага ” авсан хүмүүс гэж нэрлэдэг нь тохиолдлын хэрэг биш юм. Учир нь дээрх хосын охин Ирен Жолио Кюри өөрийн нөхөр Фредрик Жолиогийн хамт цацраг-идэвхт бодисыг нийлэгжүүлэн гаргаж авсныхаа төлөө 1935 онд химийн салбарын Нобелийн шагналтнууд бол...


Японоос импортлосон машинаас цацрагийн бохирдол илэрчээ

Бичсэн: Алмас
13:17 , 2015-07-27 .. Бичигдсэн: Шинэ мэдээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Япон Улсаас автомашин импортлож, худалдаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар автомашинуудад цацрагийн бохирдлын хэмжилт хийж гүйцэтгэжээ.  

Хяналт шалгалтаар Япон Улсаас импортлосон нэг автомашинд цацрагийн бохирдол илэрсэн учир ард иргэдийг цацрагийн шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн бохирдлыг тархахаас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас дээрх автомашиныг түр саатуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Цацрагийн бохирдолтой автомашин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрү...



Таньдаг болохгүй

Бичсэн: ulaankaa
22:45 , 2015-07-21 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Би чамайг
Таньдаг болохгүй
Би чамайг бас
Таньдаггүй болохгүй

Чи намайг
Би чамайг
Төгс мэддэг болчихвол

Там диваажин хоёр
Чи биднээр дутна


Миний ертөнцийн эхлэл

     Зарим нэг 80-аас өмнөх оныхон намайг дээр үеийн (тухайн үеийн) үйл явдал дурсамж түүхийг үе тэнгийн, үзэж харж мэдэрсэн юм шиг их сайн мэдэх юм гэж хэлдэг.
     Аргагүй шүү дээ. Бичиг үсэг тайлагдсан үеэсээ аав ээжийн хураасан хөрөнгө болох Социализмын үеэс эхлээд Ардчиллын үе дамнасан номын шкаб, улаан авдар дүүрэн номыг "ноолж тонгочуулж" өссөн юм чинь.Манай гэрийн номын шкабнаас л дэлхий ертөнц эхэлсэн гэж би боддог.

      Үүлэн бор, тэнэг Иван, Хүрэн морь, Цуутын цагаагч гүү, Хоньчин найданг нус нулимастайгаа холилдон байж уншаад аль эрт ардаа орхиж Нацагдорж, Чойном нартай...


Зөвхөн насанд хүрэгчдэд 18+

Бичсэн: Алмас
21:56 , 2015-07-15 .. Холбоос
Энд дарж үзнэ үү.
rn
rnhttps://dusal-umbrella.blogmn.net/104136/


Тогоо хагарвал яана аа

      Бид үргэлж тогоон дотроо л буцалдаг. Цаас ч бай мод ч бай дүрсхийхийн хооронд л хоормоглон айхтар буцалдаг. Мод, цаас шатаж дуусахад тэгээд л больно. Эсвэл буцалсаар нэг бол дэрвээд дуусна нөгөө бол ширгэж дуусна. Нэгэнт орсон ниймгийн “нэг л биш” тогооноос дэвэрч хөөс бололгүй шарагдаж нүүрс болчихолгүй бөөнөөрөө гарчих юмсан. Заавал тогоон дотроо нийтээрээ буцалж чанагдах албагүй шүү дээ. Тогоо маань хагарвал тэгээд яана аа.

     Тогоо гэснээс ойрын үед харин тогоон дотор маань наадмын хольц ороод ирчихсэн буцалж байнаа.... Сарын өмнөөс л найр наадмын сургаар бүх зүйл назгайраад л удааш...



Зүгээр л лаагаа асаан

Бичсэн: ulaankaa
00:26 , 2015-07-08 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Ганирхасан сэтгэлтэйгээ би
Ганцаар хонодог

Ганц нэг хаздаг ялаад л
Бүлхэрсэн цусыг минь юүлдэг

Зүрх гэдэг эрхтэн цохилж байгаа болохоор
Зүггүй тэдний тохуурхлыг мэдэрч

Зүгээр л лаагаа асаан
Өвдгөө тэвэрч суугаад
Тэдний хэрхэн цатгалдахыг ажигладаг

Төд удалгүй тэд
Миний өмнө нурмайдаг
Түмэн жорын миний цусанд
Амиа даатган өнхөрдөг

Ганихарсан сэтгэлд минь
Мянган ганцаардал цугларчихаад
Ганцхан чамаас л
Мөнхийн сүнс шиг чаргууцалдана...!


...


Ном унших хурдаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? /Пиль/

Бичсэн: xvv
16:58 , 2015-07-03 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Сүпермэн болох үйл явц: Хэрхэн илүү хурдан уншдаг болоод номыг 4 цагт машиндаж Варрен Баффетийг хүртэл атаархахад хүргэх вэ? 

Нилээд хэдэн жилийн өмнө би хаа нэгтэйгээс уншиж байгаад ямар төрлийн сүпэр хүчийг хамгийн ихээр хүсч байна вэ гэж Варрен Баффетээс асуусантай таарсан юм. Харин тэр “Хурдан уншигч болох” гэж хариулж байсан юм даа. Нисэх, сүпэрмэний хүч эсвэл бодол унших зэрэг хүчнээс илүү хурдан унших гэдгийг сонгосон нь сонин л юм.

Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

Магадгүй Баффет ихэнхи гүн ухаантнуудын адилаар бүх амжилт бүтээлийн нууц нь сурах үйл явц гэдэг жишгийг баримта...



Халбага байхгүй

Бичсэн: xvv
00:08 , 2015-07-02 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 27 trackbacks .. Холбоос
Асуулт самбараас сонирхолтой гоё бичиж тэмдгэлсэн нэг ийм хэсэг бичвэр олж авлаа...

...юмсыг бид хүлээж авахдаа энэ сайн тэр муу, ингэвэл сайн тэгвэл муу гэж ялгавартайгаар хүлээн авч суржээ. энэ хэвшсэн үзлийнхээ үүднээс юмсыг, үзэгдлийг, мөн хүмүүсийг ялган таагүй зүйлээсээ зугтан таатай зүйлсээ өөртөө ойртуулан авахыг эрмэлздэг. таагүй зүйлээсээ салахад жаргалтай болдог, таатай юмтай учрахдаа жаргалтай болдог. бид юмсад таатай таагүй шинж угаасаа байдаг гэж боддог. гэхдээ тийм шинж угаасаа байхгүйг буддын сургаальд заадаг. юмс таатай ч биш таагүй ч биш хоосон буюу үнэмлэхүй нейтраль ч...


{ Сүүлийн хуудас } { 52 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван