xvslen | |
KISS ME MUCH MORE TIME Бичсэн:
ulaankaa
12:53 , 2015-09-20 .. Бичигдсэн: Өрөөлд хүргэх өөрийн бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос https://www.youtube.com/watch?v=gNCxzbW9mtY&feature=share АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЭД НЭГЭН САЙХАН ДУУ ОРУУЛАЯ ДАА УЯРЧ УЯНГАЛМААР ӨДӨР БАЙНА. Bйsame mucho- Adrea Bocelli-ийн дуулснаар Англи орчуулгатайгаа. Bйsame mucho Bйsame, bйsame mucho Bйsame, bйsame mucho Bйsame, bйsame mucho Bйsame, bйsame mucho Quiero tenerte muy cerca Bйsame, bйsame... ҮҮРД ХӨТЛӨӨЧ Бичсэн:
ulaankaa
09:21 , 2015-09-18 .. Бичигдсэн: Өр зүрхэндээ өргөх өөрийн бодол .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос 35 жил шохой барьж самбар дээр эх хэлээ яруу тодоор дурайлгасан миний ээжийн зөөлөн гар. Ээж дэргэд байхад гэр дүүрэн, хөргөгч дүүрэн, СЭТГЭЛ ДҮҮРЭН. Хорвоогийн хамгийн дулаахан мэдрэмж ээжийнхээ гараас атгах. Өдөр бүр атгая. Өтлөхгүйгээр үүрд гараас минь хөтлөөч ТЭР НАВЧ, ЭНЭ ЗҮРХӨМСГӨЛДӨӨ ТҮҮРТЭН УУРСАХ ӨР ДОТРОО УЛААН ЗҮРХТЭЙ ЧИНИЙ НАМАР ӨӨРӨӨСӨӨ ӨӨР ЮУ Ч МЭДЭРДЭГГҮЙ ӨРӨӨСГӨЛ СААРАЛ НҮДТЭЙ МИНИЙ НАМАР ӨНГӨРСӨН ЖИЛ МАРТААД ДАХИЖ ХЭЗЭЭЧ САНААГҮЙ ӨСГИЙНИЙ ТОВШИЛТ ДАНГИНАСАН МИНИЙ ЯВСАН ТЭР ЗАМ ӨТӨНД ИДЭГДСЭН МОДНООС ӨӨРӨӨ ТАСАРЧ УНАХ АМЬСГАЛАА ДОТОГШООГОО ЗАЛГИХ АНХНЫ ШАРЛАСАН НАВЧ ЗУНЫГ ҮДЭН НАМРЫГ УГТСАН ТЭР НАВЧ ӨМЛИЙ ДОР МИНЬ УНАХДАА УЙЛААГҮЙ ЗУРГАА ДОЛОО ТҮҮНЭЭС Ч ИХ УУЧИЛСАН ЭНЭ ЗҮРХ ӨНӨӨДӨР ДАХИАД Л УЧИРАХДАА УЙДААГҮЙ ... Усан намарӨндөр өсгийтдөө түүртэхгүйгээр чамруу тэмүүлэх усан намар Өнөөдрөөс ургаад маргаашруу мөлхөж ургах унтаа ургамал Нар жаргахад ганцаардлаа үргээх зүрхний эсрэг цохилт Нас амтагдахад толинд улам дурлах миний хэмнэл Цонхноос зүүсэн усан өнгөтэй урт хөшиг л Цаг хугацааны ямар богиныг өглөө бүр надад шивнэдэг Түлэх харцнаас түүртсэн миний цагаан даашинз Түрүүлж хатаж хийсэх намрын навчсыг бас л үднэ ... Харуул занги 2015 тэмцээний бүртгэл явагдаж байнаОлон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаархи үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээнийг 2013 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн билээ. “Харуул занги 2015” тэмцээнй бүртгэл 2015.09.04-ний өдөр эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 25 баг тэмцээнд бүртгүүлээд байна. Өмнөх онуудад болсон тэмцээнд буюу 2013 онд 103 баг, 2014 онд 96 баг оролцож байжээ. "Харуул занги 2015" бүртгэл: http://www.haruulzangi.mn/register Эх сурвалж: https://www.facebook.com/pages/MNCERTCC/https://www.facebook.com/www.h... YOU SENT ME FLYING Бичсэн:
ulaankaa
16:57 , 2015-09-01 .. Бичигдсэн: Өрөөлд хүргэх өөрийн бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос Би салхи болох нь үнэнЭэжийн хэвлийд бүрэлдэн Эх дэлхийд унасан минь үнэн Эргээд өд шиг хөнгөрч Эрээн мяраангүй хязгааргүйд хөвөх минь үнэн Өчигдөр надаас зугтан Уулын цаагуур урссан нар Өглөө улайсаар Шингэж орсон тэр газраасаа Ширэв татан гарч ирэх нь үнэн Маргааш хийсэх навч Өнөөдөр шарлах нь үнэн Мартаж чадсангүй ээ гээд Чи худлаа шаналсаар Өд нь зулгарсан тахиа шиг Хүрч ирэх нь үнэн Ганцаардлыг минь үзэн ядсаар Ганц ч шүлгийг минь ойлгоогүйдээ Намайг л зөвхөн буруутгасаар Насаа тоолон өөр бүсгүйн бэлхүүсээр тэвэрсээр Өвгөрөх насруугаа цахилах чинь үнэн Өглөөгүүр гуагласан хэрээ Өдөр өдрийн туулж буй бүхнийг минь Гурван зуун... ӨӨРТӨӨ Л ТААЛАГДАХААР ХАЙРЛАНАЗаримдаа би өөрөө зүрх сэтгэлгүй болж байгаа мэт санагддаг. Хайрлахгүй бас догдлохгүй. Гэхдээ хайрлуулахыг, бас хайрлахыг хамгийн их хүснэ. Ганцаардана.... газлуурах дөхнө. Зүрх сэтгэлээсээ өнгө, үүр, өр сэтгэл хайна. Эрэл мухардана. Эргээд л өнөөх гунигтай ганцаардмал нүдээ харна. Юунаас ч үл зугатах атлаа юунд ч үл зүрхэлнэ. Түмэн хүний дунд эргэлдэх авч тархин дотроо өнөөх л ганцхан бодолтойгоо. Хүнгэнээд явдаг ч буцаад ирдэг галт тэрэг шиг би бас миний доторх хүн. Ер нь заавал хэн нэгэн сэтгэлд байж, бас хэн нэгэнтэй амьдралыг туулах ёстой гэжх хэн хэлсэн юм бэ. Өнөөдрөөрөө ингээд ч ганца... Лонхоо дүүргэсээр ирж байгаа Бичсэн:
ulaankaa
21:20 , 2015-08-18 .. Бичигдсэн: Өрөөлд хүргэх өөрийн бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос Намар ирж байгаа. Навчисаа хийсгэж, салхиа хуйлруулсаар ирж байгаа. Эзэнгүй хоосон сэтгэлд минь эрээвэр хураавар харуусал хундгалахаар бороо юүлсэн лонхоо дүүргэсээр ирж байгаа. Хайрлуулж догдолж, хайрлаж ичингүйрч туузандаа үгээ шивнэн хийсгэсэн эмзэг ариун насыг минь эргэж сануулахаар намар ирж буй. Цаг хугацааны хүрдээр хөхөө шувуу шиг хүний үүрэнд зүрх сэтгэлээ тэр чигт нь орхиж гараад эргэж харалгүй буцдаг болсон эрмэг үүссэн энэ насыг минь жиндүүлэхээр намар наашилсаар. Тэр нэг залуугүй бол нулимсандаа дарлуулж үгүйрэх мэт эмзэглэдэг дулаахан лянхуан дэлбээ шиг он жилү... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудdurtai duunuuduzel bodol ba amidral gadaad hel........ Bidnii hairiin tuuh ingej ehelsen.......... Сүүлийн бичлэгүүдtitanikiin duu.by celine dion4n mort shuleg flash- buhniig durs lyrics Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics esreg Chamd zoriulah tsag alga........ ter minii hamgiin sn naiz........ angli helnii orgon ugs hliin chi min..... Bi mongoldoo hairtai "german duu" ich liebe dich Санаад байна.... Enrique Iglesias -Tonight Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You Jennifer Lopez: On The Floor Lyrics Найзуудxvvulaankaa Buyanzaya Алмас 0rgil Зоригт ван |