xvslen

Буду танцевать

Бичсэн: Алмас
22:47 , 2015-10-06 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Гайхалтай



Киборгууд бодит амьдралд ойртож байна

Бичсэн: Алмас
12:36 , 2015-10-06 .. Бичигдсэн: Мэдээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
BrainGate хэмээх тархи судлаач эрдэмтэд, инженерүүд, компьютер, математикийн судлаачид хамтарсан консорциум Nature Medicine сэтгүүлд нэгэн сонирхолтой мэдээлэл хэвлүүлжээ.

Уг эрдэмтдийн багийн уг  ажлын өмнөх хувилбаруудаараа хүний нүдний хөдөлгөөнөөр бичиг шивих, робот гарыг тархиар удирдан кофе уух зэрэг үйлдлийг хийж байжээ.

Энэ удаад тэд мөчдөө алдсан 2 хүний тархинд жижиг мэдрэгчийг суурилуулан тэр мэдрэгчдээс мэдээлийг хүлээн авч компьютерын дэлгэц дээрх курсорыг удирдсан байна. 2 хүнийг T6 ба T7 гэж кодлон нэрлэсэн ба туршилтанд оролцогчид 30 минутын дотор үйлдлийг гүйцэтгэжээ. Видео дээ...


Интернэтийн шилийн сайн эр

Бичсэн: Алмас
12:07 , 2015-10-06 .. Бичигдсэн: Нууцлал, Хамгаалалт .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


Аюулгүй байдлын Symantec фирм "Linux.Wifatch" буюу "Ifwatch" гэдэг нэртэй нэгэн вирус аюулгүй байдлын алдаатай 10,000 'Интернэт төхөөрөмж'-үүдийг (Wifi рүүтэр, ТВ бокс г.м) халдварлуулсан болохыг илрүүлжээ.

Сонирхолтой нь энэхүү вирусийн одоогоор мэдэгдэж байгаа үйлдэл нь тэдгээр цоорхой бүхий төхөөрөмжүүдийн аюулгүй байдлын алдааг засаж сайжруулж байсан байна.

Тэгэхээр бидний ихэнхийн боддог шиг вирус гэдэг бол зөвхөн муу юм хийдэг, хакер гэхээр л эвдэж сүйтгэдэг хүн биш юм байна. Интернэтийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ажилладаг Цагаан малгайт хакерууд гэгдэх мэргэжилтнүүд байдаг ч х...


Би

Бичсэн: xvv
15:52 , 2015-10-02 .. Бичигдсэн: Бодрол .. 5 сэтгэгдлүүд .. 52 trackbacks .. Холбоос
1. Өөртөө сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ энэ нь дутагдлаа засахгүй гэсэн үг биш. Үргэлж өөрийгөө өөрчилж, өнөөдрөөс маргааш илүү болохыг хичээх хэрэгтэй гэж боддог. Сайн чаддаггүй ч гэсэн хичээдэг болохоор мм, см-ээр ч гэсэн өөрчлөгдөж л байгаа байх.

2. Өөртөө итгэлтэй, өөдрөг гэж боддог. Гэхдээ заримдаа хэт болгоомжтой гэх юм уу, юмны муу талыг, сөрөг, болохгүй талыг түрүүлж харж сэргийлэх, амархан бууж өгөх хандлагатай. Нэг талаар өөдрөг биш ч гэмээр юм шиг. Сайн бодоход сөрөг талыг заримдаа хэтэрхий томруулж хардаг ч байж магадгүй. Энэ нь ч олон зүйлээс өөрийгөө хамгаалдаг байх. Сүүлийн үед...


ХОНГОР МИНЬ

 


ХОНГОР МИНЬ
     ХАВАР БИДНЭЭС ЯВСАН Ч НАМАР ИРЛЭЭ. ХОЁРХОН ХҮН Л ХОРВООД АМЬДАРДАГ МЭТ ТИЙМ МЭДРЭМЖИЙГ ЧИ Л НАДАД БИ Л ЧАМД ӨГСӨН. 

ХОНГОР МИНЬ 
     НАМАР БИДНЭЭС УДАХГҮЙ ЯВНА. ЧИНИЙ УРУУЛ ШИГ, БАС МИНИЙ УРУУЛ ШИГ ТИЙМ ХАЛУУХАН ЗУН ИРТЭЛ ЧИ МИНЬ БИТГИЙ ГАНЦААРДААРАЙ. 

СЭТГЭЛ МИНЬ НАВЧ ШИГ ХИЙСЭЭГҮЙ, ЗҮРХ МИНЬ НАМАР ШИГ ШАРЛААГҮЙ УЛААХАН, ЧИНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦХААРГҮЙ ТИЙМ ХАЛУУНААРАА ЦОХИЛОЖ БАЙГАА. 

ХОНГОР МИНЬ 
     ӨНГӨРСӨН ЗУН ШИГ БИД БИЕ БИЕНЭЭСЭЭ ЯВСАН  Ч ЭНЭ НАМАР ШИГ ИРГЭЖ ХЭН ХЭНДЭЭ ИРЭЭГҮЙ. 

ХОНГОР МИНЬ
     НАМАР ДАХИАД ИРНЭ. ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР, ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ, ХЭЗЭЭ НЭГ НАМРААР БИ ЧАМ...


Намайг таниад өгөөч

 

     Танихгүй байна би. Яг аль нь өөрийгөө гэдгийг. Энэ гунигтай цэнхэр нүдэт үү? Аль эсвэл тэр хүслээ хурцалсан гялаан нүдэт үү?
     Өчигдөр гудамжинд ганцаараа бүжиглэж, намрын мод навчсаа гөвдөг шиг гуниг ганцаардлаа ганц орой юу ч үгүй хийсгэж орхисон тэр хэн байсан юм бол. 
     Зөндөө удаан урууландаа шингээж байсан үгээ хэлэхийг хүссэндээ чулуун байшингийн, манант хаалганы үүдэнд хөл нүцгэн гэтэж очоод....уруулаа таг хазаад өлмий дээрээ гүйсээр буцаж одсон долоодугаар сарын тэр эмзэгхэн цэцэг хэн байсан юм бол

     Насаа хуруу дарааллан тоолон, дахиад л өнөөх бараан дурсамжуудыг  хадгалс...


TIME TO SAY GOODBEY

 
TIME TO SAY GOODBYE

When I am alone I sit and dream
And when I dream the words are missing
Yes I know that in a room so full of light
That all the light is missing
But I don't see you with me, with me
Close up the windows, bring the sun to my room
Through the door you've opened
Close inside of me the light you see
that you met in the darkness

Time to say goodbye
Horizons are never far
Would I have to find them alone
without true light of my own with you
I will go on ships over seas
that I now know
No, they don't exist anymore
It's time to say goodbye

When you were so far away
I sit alone and dream of the horizo...


ТЭР ТОГЛООМ БИШ БАЙЖ

Нүдэлдээд л асаад л...хамаг бие өвдөх шиг болсон...

Дэндүү эрмэг...дэндүү зоригтой...Асаад л дүрэлзээд л. 

Хүлээж догдолж өнгөрүүлсэн цаг хугацаандаа, хүлээсний дараах учиралдаа даанч харам...
Тэвчээрийн хязгаар алдуурсан, давилуун омголон залуу насны аагинд бүр мөсөн ховсдуулсан...хайран сайхан цэл залуухан, бадрангуй амьс...Харамсалтай.
Гэвч... энэ бүхний цаана зөвхөн СЭТГЭЛ л оршиж байсан. Ижийгээ санаж бэтгэрсэн сэтгэл, дурлаж хайрласан сэтгэл, харамлаж хорссон сэтгэл...ТЭР сэтгэл бүрийг, зүрх бүрийг МАШ НУУЦААР тушаагаад, шатаагаад үнс болгоод хийсгэчихсэн!!!
...ЗҮРХ СЭТГЭЛ ТОГЛООМ БИШ...ТӨРИ...


Би ямар шувуу юм уу

 

Жиргэдэг үү жиргэдэг үү гээд л "чухал царайлаал харгиа хоолой"-оор асуух юм. ҮГҮЙ гэхээр нээх уртаар ХММММММ ч гэх шиг. Хөмсөг нь атираатай, толгой нь чичрээстэй!

Би ямар шувуу юм уу. Яаж жиргэж чадахын.

Тэртэй тэргүй жинхэнэ шувууд ямар ч хольцгүй байгалиараа жиргэж,
Надтай надгүй хүн "шувууд" янз янзын хольц орцтойгоор үйл тамаа үзэлцэж ухаантай ухаангүй тархиа "ухалцаж", үсээ зулгаалцаж байхад...Би л дутав гэж...ядаргаа зүгээр.

Дагаж, дагуулуулж, далдганаж, долоож долдойдож, доромжилж чадах ч үгүй, далчиганаж суух зав ч алга, шаардлага ч байхгүй!!!

...


Намайг хайрлаач

      
Намайг хайрлаач намар минь...ЧИН сэтгэлээсээ...урьхан хонгор салхиараа үсийг минь зөөлөн илбэж, инээмсэглэлийг минь урсгачих вий гэж хичээсэндээ зөөлхөн намуухан шиврээ бороо болон надтай болзооч. 
     Шарлан, сүүлчийхээ дууг дотогшоогоо шингээн модноосоо тасарч буй навчсыг намайг гэж бодоод хуйсганаж бүү шидлээрэй намар минь...
Хайрлаач намайг. Өвөл болж өнгөрөөд зун ирээд, дахиад намар  болтол үргэлж хайрлаач. Ганцааранг минь битгий үлдээгээч. Гараас минь хөтлөөд хэнд ч хэлээгүй, хэзээ ч амнаас чинь дахиж гарахгүй ганцхан...ганцхан л үгээ шивнээч. Тэгээд өөрөөс чинь явахгүй болтол зүрх ...


{ Сүүлийн хуудас } { 48 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван