xvslen

Шороо дарсан он цаг дээр

Бичсэн: ulaankaa
18:06 , 2015-10-29 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Зунгаарсан хуучирсан, шороо дарсан он цаг дээр 
Зуны, цэцэгсийн, борооны үнэр шингэсэн шаахай хэвтэнэ
Он цагаа элээж дуусаагүй хаягдсан тэр шаахайны өсгийнөөс
Одоо дахин хэзээ ч өндийхгүй тэрний сүнс чаргууцалдана

Тамхины эхүүн үнэр , тасалгааны хөгцөрсөн хана л
Одоо хажуунаас минь цагны зүү шиг түшин байхад
Амьдрал чи намайг...
Оргилуун хөөс нь цахарч дууссан
Ааги нь гарсан бүлээн дарс шиг
Асгарч урсгасаар 
Хуучирсан он цагийн хуйларсан тоос шиг дарах юм

 ...


Цоожтой зүрх сэтгэл

Бичсэн: ulaankaa
18:07 , 2015-10-26 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Цонхны наадах түшлэгтэй сандал дээр 
Цоожтой зүрх сэтгэл шөнөжин гиюүрнэ
Бороо цасных нь мэдэхгүй цонх даган 
Бодлыг угаах мэт урсах тэр усыг л гөлөрнө

Тэнэмэл цагираган сар хар үүлэнд халхлагдаад 
Тэвчээргүй миний хүсэл энэ цонхонд дүүжлэгдээд
Маргаашийг хүлээх  мянган шөнийн гэсгээлтээс
Манартлаа дарс шимж л ухаанаа умартан амьд гарна ...


Оршуулгаруу нь хийсгэчихсэн

Бичсэн: ulaankaa
17:01 , 2015-10-26 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Үзэгдээгүй өнгөрсөн
Учирал байсан
Өчигдөрөөс хэн ч
Ширхэг үс ч олж  чадахгүй 
Айгаагүй учрал,
Алсгалаагүй уулзалтаас 
Салхинд хийсэж одсон
Үгсийн үзүүрийг ч
Хэн ч олж сонсохгүй

Сайныг нь 
Өөртөө хамааруулж
Зүрхээ сохлоогүй 
Саарыг нь тунгааж
Өрцнөөсөө зулгаах
Хүсэл ч төрөөгүй

Зугатааж уруулаа
Тэр нэгнээс нуугаагүй
Зуурдхан учираад одох
Хүсэл байсанд ч
Гайхаагүй  

Хэний ч сэтгэлийг
 Ураагүй
Зөрүүд
Бас зөнгөөрөө
Дурлал бас учрал байсан

 Хэнийг ч төгсгөлд
 Хөтлөж хүргээгүй
Зоргоороо
Бас тачаалд шатаад дууссан 
 Бардамнал бас Бадамлал байсан

Одоо харин надад 
Нүгэл тулгаад хэрэггүй
Орноосоо сэгсэрч үргээгээд
Оршуулгару...


ЭР ХҮН ЧИ НАД ДЭЭР ИРНЭ

Бичсэн: ulaankaa
17:31 , 2015-10-19 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Ирнэ чи надад ирнэ
Ганцаардсан өдөр бүрийн минь тоогоор 
Одод шиг хязгааргүй 
Одод шиг мөнхөд хамт орших ханьсал тээсээр чи над дээр ирнэ

Ирнэ чи над дээр ирнэ 
Мөрөөдсөн дүрслэл, зураглал, дүр төрхийг амилуулах гэж
Үлгэрийн ханхүүгийн дүрээр, үхэшгүй баатарын дүрээр, 
Үгүй болохгүй бас хаяж орхихгүй
Мөнхийн бат уул, цайз, урлагийн хан тэнгэрийн дүрээр чи над дээр ирнэ 

Ирнэ чи над дээр ирнэ 
Инээгээгүй мөч бүрийн минь хорыг гаргах гэж 
Мөнхийн ус шиг хайрыг зүрхэндээ хундагалан 
Мөнгөн цагаан сар шиг гэрэл гэгээ үүрсээр 
Анх удаа мандаад дахиж хэзээ ч жаргахгүй
Алтан нарыг сэтгэлдээ мандуулсаар 
Тэнгэрт б...


Пивоны гүзээ, унтах, таргалалт

Бичсэн: Алмас
12:33 , 2015-10-15 .. Бичигдсэн: Хувийн менежмент .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Пиво уухаар гүзээ суудаг гэж ярьдаг. Нэг их тоодоггүй л байлаа. Харин сүүлийн 2, 3 сар орчим янз бүрийн уулзалт, зугаалга гээд л  архи, пиво нэлээн уучихлаа. Энэ хугацаанд 3кг жин нэмж, хэвлийн урд талын өөх багагүй нэмэгдэж тааралдсан найз нөхөд уулзахаараа таргалсан байна гэх боллоо.

Тэгээд энэ нийтлэлийг уншаад бас нэтээр сонирхож хайж үзлээ.  Ер нь спирт орсон ундаанууд тэр дотроо шар айраг нь хүнийг их таргалуулдаг юм байна. Спирт хүний биед ороод хэр уусан хэмжээнээс хамаарч цусанд багагүй хугацаанд байдаг, цусанд багахан хэмжээтэй байх үедээ ч өөх хайлуулах үйл явцыг зогсоодог юм ...



Дахиж би амилахгүй

Бичсэн: ulaankaa
12:25 , 2015-10-14 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 
 
Байна уу гэж битгий асуу 
Өөрөө би байгаа ч
Өр дотор минь хэн ч байхгүй 
Өмнө байсан шигээ
Хэний ч төлөө оршихгүй

Намайг  үгүй хийсэн 
Намрын навчистай хамт хийсгэсэн
Анхны цасны сургаар 
Сүүлчийн бороо шиг урсгасан 
Ахин хэн ч  намайг
Намар шиг гундахыг
намар хатахыг 
Намар шиг хийсэхийг
Намар шиг хоосрохыг харахгүй 

Амьд уу гэж битгий асуу
Амьсгал минь 
Хэний ч  төлөө биш болосон болохоор
Ахиж өөдөөс минь
Хэн ч ширтээд  
Би амилахгүй 



...


Нүд урсгана

Бичсэн: ulaankaa
14:11 , 2015-10-13 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Нүднээсээ би нүд урсгана
Нүдийг нь хараад
Цаашаа илүү хүсэж
Нүдэн дотор нь байгаа
Өөрийгөө олж харах гэж
Нүднээсээ би нүд урсгана 

Нүднээсээ би нүд ургуулна
Сэтгэлийг нь хараад 
Дахин шунаж
Сэтгэл дотор нь байгаа
Өөрийгөө олж таних гэж
Нүднээсээ би нүд ургуулна 



Dusal.net 10 жилийн ой

Бичсэн: Алмас
22:12 , 2015-10-08 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Ирэх 7 хоногт Dusal.net вэб сайт нээгдсэний 10 жилийн ой болох нь ээ. 2005 оны 10-р сарын 12-ны өдрөөс Dusal.net домэйн нэрээр сайт маань үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Blogmn.net сайт маань бас нээгдээд ирэх жил 10 жилийн ой нь болох юм байна. Ингээд бодоод байхад бас ч гэж сонирхолтой санагдаж байгаа тул Монголын интернэтийн талаар, сайтынхаа талаар өөрийнхөө мэдэх түүхээс, өөрийнхөө өнцгөөс бага зэрэг яримаар санагдлаа. Та бас сэтгэгдэл бичээрэй.

Миний компьютертай анх танилцсан түүх

Миний хувьд анх digger гэдэг тоглоом тоглуулдаг 8088 хатуу дискгүй компьютер, Nintendo, Sega тоглоомд д...


Dusal.net 10 жилийн ой

Бичсэн: Алмас
17:35 , 2015-10-08 .. Бичигдсэн: Сэтгэлийн үгс .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
Ирэх 7 хоногт Dusal.net вэб сайт нээгдсэний 10 жилийн ой болох нь ээ. 2005 оны 10-р сарын 12-ны өдрөөс Dusal.net домэйн нэрээр сайт маань үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Blogmn.net сайт маань бас нээгдээд ирэх жил 10 жилийн ой нь болох юм байна. Ингээд бодоод байхад бас ч гэж сонирхолтой санагдаж байгаа тул Монголын интернэтийн талаар, сайтынхаа талаар өөрийнхөө мэдэх түүхээс, өөрийнхөө өнцгөөс бага зэрэг яримаар санагдлаа. Та бас сэтгэгдэл бичээрэй.

Миний компьютертай анх танилцсан түүх

Миний хувьд анх digger гэдэг тоглоом тоглуулдаг 8088 хатуу дискгүй компьютер, Nintendo, Sega тоглоомд дурлан,...


Хувийн нууцлалын нэлээн том асуудал

Бичсэн: Алмас
00:25 , 2015-10-07 .. Бичигдсэн: Нууцлал, Хамгаалалт .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Монголын Үндэсний Статистикийн Хорооны вэб хуудаснаас өөрийн нэртэй холбоотой мэдээллийг хүмүүс их шэйрлэж тарааж байгаа.

http://e-registration.nso.mn/web

Сая саваагүйтээд өөрийнхийгөө бөглөөд үзлээ. Ингэх үед тухайн хүний мэдээллийг гарган, өөрөөр нь засуулж авах зорилготой бололтой. Энд нэг аюултай нь хүний хувийн мэдээлэл, гэрийн хаягийг өөр хүн харах боломжтой юм байна. Хэрэв овог, нэр регистрийн дугаарыг нь мэдэж байвал дурын хүний мэдээллийг түрүүлээд бүртгүүлвэл мэдээд авчих боломжтой юм байна.

Тиймээс аль болох хурдан бүртгүүлээд нууц үгээ авчихвал аюул багатай юм байна шүү.

Ер нь эн...



{ Сүүлийн хуудас } { 47 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван