xvslen

Бүгээн саарал тагтаа

Бичсэн: ulaankaa
18:32 , 2015-11-23 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Бөртийх бараангүй цав цагаан цас...

Бүгээн саарал тагтаа хаана буух вэ

Үл ялиг бүлээн яндангийн хүрээг
Өвгөн хэрээ аль хэдийн эзэгнэжээ

Тавхайндаа юмтай хүн гэдэг амьтан 
Тав арав тав арав алхана


Тэр амьтаны тавхайны мөр 
Тэнгэрээс унах цасанд 
Тэгсхийгээд л дарагдчихна

Усыг тасалж 
Уулыг нураадаг энэ амьтан чинь 
Угтаа бол өчүүхэн төдий жижиг ажээ

Бөртийх бараангүй цав цагаан цас...

Бүгээн саарал тагтаа ч
Цагаан болж хувирав 

Хүн гэдэг өнөөх амьтан харин 
Хөлөө бага багаар зөөсөөр 
Нуувчин дороо орж явчихав

Төө хэр зайтай
Тэр жижигхэн мөрийг нь 
Том ширхэгтэй цас баллан лавссаар л...


...


Хүн моддын цэцэрлэг

Бичсэн: ulaankaa
11:23 , 2015-11-23 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүн мод. 

Хүн хүнээсээ урган дэлгэрч, Хүн хүнээ үндэс болгон үлдээдэг. 
Хүн хүндээ шингэн, Хүн хүнээ услаж, Хүн хүнээрээ амьсгалдаг. 
Хүн хүнээ ороож, хүн хүнээ тойрон амьдардаг.
Хүн хүнээ тасдаж, хүн хүнээ өгөрүүлж бас үрслүүлдэг.

Амьдрал бол хүн моддын цэцэрлэг юм.


Хөгжилтэй оронд хүн бүр улс төрждөг яагаад гэвэл тэр чиний улс чамд хамаатай

Бичсэн: Алмас
14:07 , 2015-11-17 .. Бичигдсэн: Эх орон .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Яг үүнийг л хүн бүрд хэлмээр байдаг юм. Таалагдаад хуулчихлаа. Би өнөөдөр хоолгүй байж гээд улс төрийг анхаарахгүй орхивол таны маргаашийн хоолыг ч бас зарим нэгэн хүн хулгайлж хумслах болно. Тиймээс тийм боломжийг олгохгүйн тулд өнөөдөр өлсгөлөн байсан ч анхаарч, хэн юу хийж байгааг мэдэж, ядаж л 4 жилд ганц болдог сонгуулиа идэвхтэй, зөвөөр өгөх хэрэгтэй байх.


Улс төр надад хамаагүй.
Би улс төр сонирхдоггүй.
Улс төр уйтгартай штээ.
Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр...
Битгий улс төржөөд бай!

Би ч гэсэн нилээн удаан ингэж боддог байлаа. Анх удаа сонгууль өгөх гээд очиход 3 хүний...



Буруутгах уу?

Бичсэн: Алмас
00:16 , 2015-11-15 .. Бичигдсэн: Эх орон .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Би хэн нэгнийг өөрийгөө шатааж, ганц талх, шуудай нүүрснээс болоод зодолдож, алалцах дээрээ тулж байгааг, террорист халдлага хийгээд амиа золиосолж байгааг зөвтгөхгүй. Гэхдээ би тэр хүмүүсийг буруутгаж чадахгүй. Буруу нь өөр хүмүүсийн буруу гэж боддог. Социалист нийгэмд нийлээд амьдаръя гээд хурааж аваад нэгтгээд явж байсан зүйлсийг дараа нь хэдхэн хүн хувьчлал нэрээр авсан нь анхнаасаа шударга биш л байсан, одоо ч цаашид төрийн өмчийг хувьчлах талаар байнга яригддаг. Нийлээд нэг юм хийгээд дундаа хэрэглэнэ гэж байтал нэг нь авах нь угаасаа шударга зүйл биш. Хоосон хоцорсон нь амьдралы...



Аав минь амьд

Бичсэн: ulaankaa
17:23 , 2015-11-11 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

ААВ МИНЬ АМЬД
Агь таана сайтай аргаамжааны газарт
Морио уях гэж яваад л буцаж ирээгүй байгаа

Тэгээд тэнд өвөөтэй уулзаад 
Тэн тэн ачаатай жингийн цуваа шиг
Тэртээд одсон олон олон он жилд ууссан 
Амьдралынхаа агшин бүрийг....

Намайг хорвоод хэрхэн ирснийг 
Намхан бор толгодын дунд хэрхэн хөлд орсоныг 
Нэгд нэггүй хүүрнээд...

Алаг уулсаа ороон
Алтан нар хичнээн мандаж 
Хичнээн жаргаж байгааг ч
Ажирах завгүй завилан суугаа 

ААВ МИНЬ АМЬД

...


Бид ч бас "Онц" байхгүй бол болохгүй

Бичсэн: Алмас
12:26 , 2015-11-11 .. Бичигдсэн: Эх орон .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэгийг бодож хоёрыг тунгаагууштай нийтлэл байна. Хуулаад тавьчихлаа...

Оршин тогтнохын тулд 'онц' байхаас өөр замгүй

Хиймэл арал дээрх зүлгэн дээр нь суугаад Сингапурыг ажиглaж байхад яг л харь гаригийн хотод ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Өөр ертөнцийн гэмээр эргэн тойрны этгээд дизайнтай
архитектур нь нүдэнд нэг л содон. Харин өвөл зун, өдөр шөнө ч нэг хэвээрээ байх чийглэг бүлээн агаар нь бараг л саун шиг. Явсан ч суусан ч хѳлс урсгах 90% чийгшилтэй 33 хэмийн ийм халуунд толгой ажиллахгүй удааширч хамаг залхуу хүрнэ. Зүгээр л далайн эрэг дээр нь мөстэй сайдр шимээд дээшээ хараад хэвтэж ...



Чадахгүй юм байна

Бичсэн: ulaankaa
18:36 , 2015-11-03 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 


Намайг авахаар намар ирлээ

Бичсэн: ulaankaa
18:07 , 2015-11-03 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 


Дотогшоогоо хөлчүүрхэх би дуртай

Бичсэн: ulaankaa
16:33 , 2015-11-03 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Гадаа бүрхэг байхад би дуртай
Ганцхан ялаа бээрэн байхыг удаанаар харах би дуртай
Олон хүнтэй уушийн газарруу
Орь ганцаараа орж суугаад 
Ганцхан зүгт галзуу мэт ширтэн
Гар гэж хөөтөл нь дотогшоогоо хөлчүүрхэх би дуртай

Нар мандаж гэгээ ихэсэх тусам
Ганцаардалдаа улам илүү шунаж
Хөшгөө таг битүүлж харанхуйлаад 
Хөшсөн мэт өдөржин хөнжилдөө хэвтэх дуртай

Дурлаж явсан хайрлаж явсан залуу
Дурандах мэт өөдөөс ширтэн алхахад нь 
Нүдээ зөвхөн газарруу шигтгээд 
Нүүрэндээ баг зүүсэн карнавалын бүжигчин шиг
Үг гээх байтугай харах ч хүсэлгүйгээр 
Өнгөрч одоод алсран одох би дуртай

Таних танихгүй олон харцанд
Тасдуулах м...


Даалууны гуншин

Бичсэн: xvv
22:49 , 2015-10-29 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Сайхан даалуудхуу

ЁОЗ:
Ёгзолдоржийн хөдөөнөөс
Ёнзон хамбын гадаанаас
Цайны сүүний гуйлгачин
Цалам барьсан дээрэмчин
Хон хэрээний нүд
Хоёр нүдний дуран
Хойт хотын данжаад
БӨХӨӨН:
Өөхий бөөхий дөрөв
Өвчүү номин шаргал
Бөгжөө Сэнгийн хожуул
Бөхнөг түргэн гүйдэлтэй
дорниун хурдан шарга
Бөх нуман дөрөв
Бөөхий хотын данжаад
Бөх Лувсаншарав
ВАНД:
Вандан суудал
Зандан ширээ
Сайн хэлбэл сарий найм
Муу хэлбэл мурий найм
Дахиад хэлбэл далий найм
Давтаад хэлбэл тэмээ найм /муруй найм/
Наян жил насалсан
Намбигар улаан чавганцааааа /улаан найм/
***
Дэгээ есөнд дээлээ уруулж
Дэгжин хүүхэнд нүүрээ маажуул /тах...



{ Сүүлийн хуудас } { 46 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван