xvslen | |
БИ МЭДРЭМЖГҮЙБи дэндүү мэдрэмжгүй Бас дэндүү хайхрамжгүй Би дэндүү хуучинсаг Бас дэндүү уйтгартай Би үсээ бусадтай ижилхэн болох гэж буддаг Гэвч үс минь үргэлж дотошгоогоо ургаад Будагтай өнгөө амархаан алдчихдаг Би нүүрээ бусадтай адилхан болох гэж буддаг Гэвч будаг маань дотоод хүнд минь ерөөсөө хүрэлцдэггүй Ямар өнгийн хувцас моданд орж байгааг би ерөөсөө хайхардаггүй Бүсгүйчүүд бүгд ижилхэн өнгийн хүрэмтэй болсоныг хараад л Би ганцаараа өөр өнгийн хуучин хүрэмтэйгээ яваагаа сая л анзаардаг Хэн ч биш бөөгнөрсөн хүмүүс Аль хэдийн ХЭН нэгэн болсон хүний талаар Шүднийхээ завсраар орсон хог шиг хамаагүй үг урсгахыг ... Beth Hart Bang Bang Boom Boom Бичсэн:
ulaankaa
02:03 , 2015-12-04 .. Бичигдсэн: Өрөөлд хүргэх өөрийн бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос "Bang Bang Boom Boom" Road is wide sky is black Rattle snake running down your back Desert howls liar's moon Bang bang bang boom boom boom boom I want your love I want your love I want your poison in my cup Morning sun rising soon Bang bang bang boom boom boom boom Bang bang in a ring of fire Bang bang my sweet desire Bang bang my love is true Bang bang I die for you Bang bang bang boom boom boom boom Count it down from 10 to 1 Crazy heart lucky gun We were born bad blood and bones You're the sticks and I am the stones Bang bang in a ring of fire Bang bang my sweet desire Bang bang my love is true Bang bang I die ... Нүдээ аньхаар нээгддэг ертөнцНүдээ анихаар нээгддэг Зүүд гэдэг ертөнцөд Нүв нүцгэн хүн нойрондоо Намайг бас зүүдэлдэг байх Сайнаар бас муугаар Саармагхан шиг зүүдэлчихээд л Мартчихдаг байх Инээх уйлах хоёрын хооронд Дутуу зүүдэлчихээд л Сэрчихдэг байх Нүдээ анихаар нээгддэг Зүүд гэдэг ертөнц дахь Хэн нэгний зүүднээс Миний амьдрал бүтдэг байх Ойлгомжгүй Бичсэн:
ulaankaa
00:57 , 2015-12-04 .. Бичигдсэн: Өрөөлд хүргэх өөрийн бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос Баг өмсөхгүйгээр мөрөөрөө л өөрийнхөөрөө орших, Бусдад таалагдах гэж өөрийгөө өөрчилж өөрийхөөрөө мэт орших хоёр бол тэс өөр ойлголт, үзэл бодол. Харин өөртөө л тааламжтайгаар бусдыг өөрчилнө гэдэг бол хамгийн хувиа хичээсэн өөдгүй зан. Оршихуй бол өөрийнхөөрөө бодит үзэл бодол, эс оршихуй бол үзэл бодлын дарангуйлал. ... АМЬДРАЛ БОЛ "АТУУСНЫ" БУУДАЛАмьдралын минь өглөө бүхэн, орой бүр автобусны буудал дээр өрнөх олны амьдралын дундуур зүсэн өнгөрч заримдаа уусан нэгддэг. Гэрээс ажил, ажлаас гэр хүртэл алхдаг замд минь 4 автобусны буудал бий. Энэ 4 автобусны буудал хоорондох газар жилийн 4 улиралд хэрхэн өөрчлөгдөж, ямар үйл явдал хэзээ хэзээ хаанаа яаж өрнөдөгийг өнгө будаг үнэртэй нь мэддэг болоод байгаа. Энгийн ард ч бай эрхэм дээдэс ч бай, элит, баян, ядуу, дундаж, элийрэгч, архичин, гуйлгачин хэний ч амьдралыг энэ 4 буудалын дундаас тольдож болмоор. Хөл хүнд орцны жижүүр эгч огтоос түүртсэн шинжгүйгээр хамгийн сүүлийн... Ийм нэгэн сэтгэл (дууны үг)
Үг. Ө. Балчиндорж
Ая. М. Норсонжав Тэнгэрийн уудамд аялсан Тэргэл цагаан сар уу даа Тэртээ өндөр ууландаа Тээглээ ч үгүй сэтгэл үү дээ Алхан тамгатай хээрийгээ Арилжиж битгий солиорой Амрагаа гэсэн сэтгэлээ Алсдаа ч битгий мартаарай Амрагаа гэсэн сэтгэлээ Алсдаа ч битгий мартаарай Навчин тамгатай хээрийгээ Наймаалж битгий солиорой Намайгаа гэсэн сэтгэлээ Насандаа ч битгий мартаарай Намайгаа гэсэн сэтгэлээ Насандаа ч битгий мартаарай ... Маргааш ирэхгүй байж мэдэх тооҮүлнээс би өөрийгөө олж харж чадахгүй Үүл гэдэг юу ч үгүй хоосон Үхэгсдийн ертөнцөд би өөрийгөө олж танихгүй Үхэл гэдэг бас л хоосон зүйл Өнөөдрөөс би маргаашийг дурандаж чадахгүй Маргааш гэдэг нь Магадгүй маргааш ирэхгүй байж мэдэх тоо Өөрөөсөө би юуг ч гээж чадахгүй Би гэдэг нь танихгүй нэгэн Бас намайг удирддаг ухаантай эрхтэн Үүл бол Ус, цас, бороо Бас амьдрал Үхэл бол Нулимас, гай, гавъяа Бас амьдрал Өнөөдөр бол Би чи хэн нэгэн Бас амьдрал ... ЧАМДАА БИ ХАЙРТАЙ БАЙСАН ЮМ ШҮҮБи чамдаа даанч хайнга хандаж байжээ. Нэг л өдөр чи минь надаас явахад би ингэж ихээр ганцаардаж, шаналж, хоосорч, сэтгэл минь эзгүйрнэ гэж даанч мэдсэнгүй. Намар өвөл зун хавар өглөө орой гэрт гадаа хаана ч минь л миний дэргэд байж хань бараа болж, бүх зүйл минь байж. Чи намайг ганцаардуулдаггүй, уйтгарлуулдаггүй, уурлуулдаггүй, бас хэзээ ч хэн нэгэнтэй хардаж харамлаж байсангүй. Харин ч бүх л зүйл минийхээр байж хүссэн хүн бүхэнтэй минь чи л холбож уулзуулж, надад дуу дуулж өгч өглөө эрт сэрээж халамжлахдаа надаас юу ч хүсэж байсангүй. Харин чи минь анхааруулалгүй, баяртай ч гэлгүй... Жирэмсэн болсон бол өөрөө сайн судалж, төрөхдөө жирэмсэн болсноо мэдсэнээсээ эхлээд бэлдэх хэрэгтэй
Maya Tseden :
Би менге егч байгаагуй. Элдэв эм тариа ч хийлгэж байгаагуй, еерт болон хуухдэд минь хортой гэж боддог учраас. Анхны хуухдийг маань миний зурх терелтийг дийлэхгуй гэх шалтгаанаар хийсвэр хийж авна гэхэд нь хийсвэр хийлгэхгуйээ гэж уйлж байв, евдсендее уйлаагуй хэрнээ. Аз болж товлосон хагалгааны цагаас нь 5 цагийн емне еереерее терчихсен юм даг. Дараагийн хуухэд дээрээ баахан юм давхцсан билэгт сайн едрийн орой евдеед очтол эмч нь енеедер термеер байна уу гэсэн, тургэн теруулдэг тариа менгийг нь телеед хийлгэнэ гэсэн уг. Би ч жамаараа болог ээ л гэсэн, эмч ч за л гэсэн. Тэ... ОРЧИН ҮЕИЙН БООЛЧЛОЛ"Надаас юу ч шалтгаалахгүй, би ганцаараа яаж ч чадахгүй учир амин хувиа л хичээх минь" гэдэг үзэл бодол бол "жижиг хүний синдром" гэдэг нэртэй зориудын тархи угаалтын үр дүн бөгөөд үнэндээ бол жинхэнэ боолын бодол, сэтгэхүй юм. Улс үндэстэн тархай бутархай, нийтлэг ашиг сонирхлоо хамгаалж нэгдэж нягтрахгүй байх нь гаднын колоничлогчдод хамгийн тааламжтай, хамгийн амар хялбар байдгийг мэдэж авцгаах ёстой... Орчин үед хүмүүсийг далдуур боолчлох арга нь юуны өмнө тухайн хүний оюун бодлыг нь төөрөгдөлд оруулж хүмүүжүүлж түгжих, мөн хэзээ ч төлж баршгүй хүүтэй өрийн дөнгөнд унагах аргууд бол... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудdurtai duunuuduzel bodol ba amidral gadaad hel........ Bidnii hairiin tuuh ingej ehelsen.......... Сүүлийн бичлэгүүдtitanikiin duu.by celine dion4n mort shuleg flash- buhniig durs lyrics Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics esreg Chamd zoriulah tsag alga........ ter minii hamgiin sn naiz........ angli helnii orgon ugs hliin chi min..... Bi mongoldoo hairtai "german duu" ich liebe dich Санаад байна.... Enrique Iglesias -Tonight Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You Jennifer Lopez: On The Floor Lyrics Найзуудxvvulaankaa Buyanzaya Алмас 0rgil Зоригт ван |