xvslen

Хэн нэгний хоосон сэтгэлд орж суучихаад

Бичсэн: ulaankaa
20:31 , 2016-07-06 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Хирчлээсгүй цэнхэр тэнгэртХаанаас ч юм хар үүл гарч ирэхэд
Жин ажиллуулдаг өвөөгийн урдуурЖижигхэн хөлнүүд гуйван гарахад
Жилдээ гуравхан хардаг тэр царайМиний төрхтэй ижил гунигтай болсон байхад
Болжморуудад буух сөөг олдохгүйШонгийн утсан дээр дайвалзахад
Борогдуу амьдралтай чБүтэн инээмсэглэлтэй хижээл эмэгтэйСуга таягандаа зовлогоо шингээн Салхи шиг уухилсаар зам хөндлөн гарахад

Хий хоосонтой нөхөцсөнХООСОН гэдгээ мэдрэв...Хэн нэгний хуурамч сэтгэлд орж суучихаад


...


Инээх шалтаг ихтэй

  
  Амьдрал сайхан, инээх шалтаг ихтэй, уйлж баярлах шалтаг бас ихтэй. Цэв цэнхэр тэнгэр, Цав цагаан үүл, нов ногоон мод.

Заримдаа аянга шиг аашиндаа цохиулж навс унана, харин заримдаа солонго шиг залуу насандаа хөөрч хөвнө.  Дурлах гэж яарна, дурласан хойноо гуниглах гэж цаг гаргана. Цав цагаан сарны цаана ув улаан нар мандах гээд зэхэж буйг санаад эргээд сэтгэлээ эдгээнэ. Мартаж байхад дурлал эргээд ирнэ, маргааш гэж боломж олгохгүйгээр дурлаагүй байсан тэр өнгөрсөнд нь үлдээнэ.

Харин хайрлахаас айна, айдсаа хамгийн их хүснэ. Хүсэл биелчихвэл эцсийн зогсоол мэт санагдана. Хүүхэд шиг мөрөөдө...


Алга болохсон

Бичсэн: ulaankaa
23:45 , 2016-06-27 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Зэрэглээн дунд
Саринан арилахсан

Зээрийн сүрэг шиг
Цахилан одохсон

Зүүдэн дунд
Уусан замхрахсан

Зүрх сэтгэлээ
Үйрмэглэн үгүйрэхсэн


Ангийнхандаа Танилцаад 10 жил хэдийн болжээ

 Амараа гэдэг найз байлааЖүжигчин биш жирийн л нэг эрАрдын намын дагалдагч тэрЖирийн биш коммунист байлааАав нь жолоочАальхан ээж нь эмчАх нь сайн сагсчинАнд минь өөрөө теннисчинОюутан болоод ирдгийм байнаОлзуурхаж би нөхөрлөдгийм байнаХот газар үзээгүй түүндХот юугаа танилцуулдын байнаШанд нутгаас гарахдаа Шантарна гэж бодоогүй ээГовь нутгаас гарахдааГутрана гэж бодоогүй ээХотыг говь шиг бодожХолыг ойр шиг сэтгэжАмжиж орсон анги ньАвтоматикийн анги байвАавын олон хүүхдүүдтэйАмжиж тэр нөхөрлөсөн байвАмжиж орсон ангид ньАйхтар хүүхдүүд олон байвДарханы сагсчин Билгээ л гэнэДаруухан хөөрхөн Гомб...


"Сонго Уйл"-д чөдөрлөгдсөн Сонголт

Бичсэн: ulaankaa
14:59 , 2016-06-24 .. Бичигдсэн: Баримтат бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

     Хамт сурдаг байсан гадаад найз маань асууж байна. Танай улсад зун болоод дулаараад гоё байна уу гэж. Учир нь хамгийн сүүлд мэнд мэдэлцэхдээ би үргэлж л хүйтэн, цаг агаар муу байгаа тухай бичжээ. Ууланд явсан, цэцэг навчин дундах зургийг маань хараад зун болж дулаарч сайхан байгааг харжээ. Би ч үзэсгэлэнт сайхан эх оронд минь үүрийн гэгээ шиг зун айлчилж, бороо хэрхэн асгарч орж байгаа тухай, Хөхөө хэрхэн уянгалаар донгодож, өглөөний тунгалаг нарнаар болжмор хэрхэн жаргалтайгаар жиргэж байгаа тухай, цэцэгтэй даашинз, өндөр өсгийтөөр гоёод, болзоонд явж, найз охидтойгоо хамт хэрхэн хөгжилдө...


Миний ертөмц

 
     
     Сургуульд орж уншиж сурч, байгалийн шинжлэлийн хичээл үзэх хүртэлээ манай сумын "Нарийны гол"-ын ус урссаар байгаад тэнгэрийн хаяанд тулаад эргээд бороо болж ордог, газарыг ухаад байхаар тэнгэр гараад ирнэ. Тэгээд л тэнгэрт хүрч болно, бас сумын төвийн урд талын өндөр улаан уулны цаана л нар, солонго хоёр орчихоод нэг нь шөнө дууссаны дараа, нөгөөх нь бороо орсны дараа гарч ирдэг гэж бодож итгэж явав. Гэтэл оддоо юунд итгэхээ больсон байна. өөрөө ч анзаараагүй....

     Яацарчихсан ч тархитай амьтан гэхээрээ тийм юм төсөөлөөд явдаг байсын

...


Жинхэнэ хүн болохоор

Бичсэн: ulaankaa
19:04 , 2016-06-18 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Цэнхэр морио хөлөглөөд
Холын эрэлд гарахдааа
Би зун байсан

Цэцэгтэй замаар явсаар
Зүгээ алдан төөрч
Би намар болсон

Навчис эргэлдэж шуурсаар
Намраас өвөл болгон хөлдөөсөн

Нарны зүг шогшсоор 
Намайг хавар болгон гэсгээсэн

Цэнхэр морь 
Зүс нь хувираад
Зүймэл дөрвөн өнгөтэй болчихож

Цээж нүцгэн би
Зүрхээ гээгээд
Зүглэсэн  эрэлийнхээ эхэнд ирчихэж 

Цэнхэр морьноосоо буугаад
Зун намар өвөл хавар биш
Жинхэнэ хүн болохоор
Зүрхээ эрэн ганцаар алхав

Цэнхэр морь минь харин 
Бороо болон шиврээд...








...


Дэлхийг тээсэн сумын наадам

Бичсэн: ulaankaa
22:06 , 2016-06-11 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Хүчит бөхчүүдийн хөлөөр чулуу займчин бяр хангагдаж
Хурдхан түрүүлэхийн хүслэнд унаач жаалууд нойргүйдэж 
Морьдынхоо уяа сойлгоор ухаан ноцоосон уяачид
Монгол төрийн наадамдаа хусуураа зэхэн тамхи нэрнэ
 

Бадамлах зулын гол шиг шунхан улаан наран
Манай бумбан сумын зулайг угаан мандахад 
Хөхүүрийн бүлүүр мэт хурдан морьдын төвөргөөн 
Хүүхэд насны минь наадмын өглөөг сэрээдэгсэн
 

Аавын шинэ дээлэнд ээжийн хайр шингэж
Ах нарын савхин гутланд залуугийн омогшил жийгдэж 
Эгч бид хоёр наадмын хуушууранд яарсаар 
Эрх бага насны минь сумын наадам эхэлдэгсэн 



Наамдын талбайгаас хальж түмний манлай эгшиглэхэд
Манай ...


Сонин бороо

Бичсэн: ulaankaa
21:46 , 2016-06-08 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Хүсэл гэдэг олон зан нь буцалсан 18 настай охин шиг шарваганах юм. Түрүүхэн борооноос зугатан байж гүйж орж ирчихээд одоо болохоор цонхны цаагуур урсаад байгаад нь атаархаад, гарч гүймээр, норж зогсмоор, сөрж алхмаар, гиюүрмээр санагдаад. 
Нойр бас адил хулжин одож. 
Олон өдөр мянга мянган цаг, сая сая секунтын дараа түүнийг машины  зогсоолоос угааж одчихоод одоо болохоор сүнсийг нь зөөж авч ирж байгаа юм шиг тийм сонин бороо. 


...


Бие тэнд унтаж байгаа

Бичсэн: ulaankaa
20:03 , 2016-06-08 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 Бие минь тэнд

Унтаж байгаа
Би энд
Нисэж яваа

Ор хөнжилдөө
Ой ухаан багтсангүйд
Оройгүй эрхсээр
Дүүлэн явна би

Зөгийн үүрэн дунд
Тоглож сууна би
Зүүднээс салгаж
Бүү цочоо

А.Б/16.06.08-01:01am



{ Сүүлийн хуудас } { 39 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван