xvslen | |
Чи туулж үл чаднаЗавьтай байгаад ч Хичнээн хэмжээгээр Завиа томсгоод ч Чи миний Зүрх сэтгэл, Хүсэл тэмүүлэл дундуур Туулж үл барна Чи миний Хүлээлтийг хязгаарлаж Дур хүслийг унтрааж Үл чадна Миний төсөөлөл дунд уусаж Миний гунигийн өнгийг ялгаж Хэзээ ч чадахгүй Уйлдаггүй гэж бодсоноороо Уучилдаггүй гэж итгэснээрээ Дурлаагүй гэж гомдоллосноороо Хайрлаагүй гэж эвлэрсэнээсээ өөр Ямар ч замыг чи олохгүй Яг л анхных шигээ.... Чи миний сэтгэлийн гүнрүү Сэлүүрдэн тэмцэж орж чадахгүй... ... Чөтгөрт эзэмдүүлсэн
Өдөр бүр үс минь ургаж Улирал бүр модны өнгө өөрчлөгдөж Өглөө бүрээр нарны тусгал наашилж цаашилна Гэвч зүрх л нэгэн хэмээр Гэрт үүрэглэх алаг муур шиг Залхуутай цохилно Гашуун дарсанд согтсон Тархи харин Хачин сонин мөрөөдлүүдийг Цаг үргэлж тэнүүчлүүлнэ Яг л цагийн хамгийн урт зүү шиг
Алга болсон өрөөсөн ээмэг Алганд үлдсэн нөгөө ээмэг шиг Чөлөөтэй хашгирах Чөтгөрт эзэмдүүлсэн Зүрх, тархи хоёр минь ...Гарчиггүй...
Өврийг минь дулаацуулж
Үрийг минь төрүүлнэ Энгэрт минь эрхэлж Эхнэр минь болно......................................... Уйтгарт үдшээр Бичсэн:
ulaankaa
21:12 , 2016-08-16 .. Бичигдсэн: Өр зүрхэндээ өргөх өөрийн бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос Уйтгарт үдшийн мэнд хүргэе. Тэнгэрт наргүй сэтгэлд ханьгүй нам гүм үдшээр,,. Хэний ч хөлийн чимээгүй, юуны ч хүлээлтийн мөргүй. Цонхон дээрх цэцэгс минь ургах, эсвэл үхэх чимээ нь сонсогдохоор тийм нам гүм. Комьпютерийн гараа тачигнуулах тэр мөч хүртэл үггүй хоосон. Өдрөөр дайны талбар шиг ажил дээрээ, үдшээр эгээтэй л оршуулгын газар мэт гэртээ бүгэх нь нэгэн ёс мэт. Гадаа борооны чимээ нэмж түрэв. Орох бүртээ сэтгэлээс минь юуг ч юм арилгаж, бас юуг ч юм гуниг болгон авч ирнэ. Хэт баярлах хийгээд хэт гуниглахын хооронд юу байнам бэ. Зөвхөн залуу нас уу, эсвэл хэнд ч хэлдэггүй зорилго маань... Ажил амьдрал
"Ажлын мал" болно "Робот болно" г.м бол ер нь их утгагүй ойлголт санагддаг. Тэнэг үг. Би л лав 8 цаг унтаад үлдсэнд нь бараг ажилладаг. Гэхдээ би өөрийгөө мал ч юм уу, робот гэж боддоггүй. Хүссэн, дуртай зүйлээ хийгээд л аз жаргалтай сууж байна. Мэдээж хэцүү, ядрах үе гарна. Гэхдээ хэнд ч гай болоогүй, хэн нэгний санааг зовоогоогүй, хэнд ч өргүй, санаа зовох зүйлгүй байгаа маань аз жаргал гэж боддог.
Тэгэхээр миний хувьд бол ажил гэдэг бол амьдрал. Амьдралын хамгийн гол чухал хэсэг гэж бодож байна. Ер нь хэрэгцээндээ ханаад сурах ер нь сэтгэлийн амар амгалангийн гол үндэс юм шиг санагддаг... Хүсэл - Хэрэгцээ - Боломж
"Хэрэгцээ", "Хүсэл" гэдэг 2 юм шал өөр гэдгийг хүн төрөлхтөн ойлгох хэрэгтэй юм шиг. Хэрэгцээ бол чамд өдөрт 3 аяга хоол хангалттай. Харин хүсэл бол хязгааргүй, юу ч идмээр байж болно. Идээд байвал хязгааргүй идэхийн донтой болоод таргалаад үхдэг.
Хэрэгцээ нэг хүнд оюутны 2x3м хэмжээтэй нэг жижиг өрөөнд гал зуух хөргөгч, плитка, гудас байхад болдог. Харин хүсэл бол 3 давхар 10 өрөөтэй, 2 машины гражтай хувийн байшинтай, зам түгжрээд байгаа тул нисдэг тэрэг авмаар байна гэдэг зүйл. Тиймээс хэрэгцээ, хүсэл хоёроо ялгаж ойлгох хэрэгтэй. Хүсэл бол хязгааргүй ээ бүх хүүхдээ үнэтэй, тансаг сургуульд ... ЗүрхтэйНаран мандах шиг харц Намайг хүлчихсэн Зүрхтэй гэдгээ мэдэрч Зүү шиг шивж Сэтгэл догдолсон Гүн саарал шөнийн дундНойтон сормостой тэнгэр дор Гүн саарал шөнийн дунд Оддыг үүлэн хөшиг хаачихсан Онгорхой цонхоор салхи хаяахан сэнгэнэх... Өчигдөрхөн гэрлээр наадсан дэнгийн эрвээхийд Өнөөдөр нэг ч үгүй нь уйтгартай Уншиж буй ном маань 301 дахь хуудасгүйгээр Уйлмаар гуниглалгүйгээр төгсөж байгаа нь Бас л уйтгартай Өтгөн кофены үнэр Өглөөг ирүүлж Өвгөн хотын чимээ Үдшийг сануулж Мотоциклын дуу Нойрноос сэрээж Модон ширээн дээрх лаа л Юуг ч юм гэрэлтүүлнэ Тас хар шөнийн дунд Тамхи шиг уугчин суугаад би... ... Зун шиг чи өвөл шиг биЧи бид нэг замтай гэж бодсон Цэцэгтэй зам байгаадаа гэж мөрөөдсөн Замын дундаас бартаатай болж эхэлсэн Зун шиг чи өвөл шиг би Чиний замаар явж үзэхэд Хуучин модод гүүрний Ширхэг банз шиг нарийхан Хугарч үүрэх вий гэсэндээ Урагш дахин нэг ч алхалгүй буцсан Чи бид хоёр замтай Цэцэг шиг чи мөс шиг би Тэртээгээс бороо цайрнаТэнгэрээр дүүрэн Цагаан тэмээд бэлчих шиг Тэртээгээс бороо цайрна.. Тольны тусгал шиг Ижилхэн өдрүүдэд ээрэгдээд Толгойгоо хэнд зээлдүүлсэнээ санахгүй нь |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудdurtai duunuuduzel bodol ba amidral gadaad hel........ Bidnii hairiin tuuh ingej ehelsen.......... Сүүлийн бичлэгүүдtitanikiin duu.by celine dion4n mort shuleg flash- buhniig durs lyrics Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics esreg Chamd zoriulah tsag alga........ ter minii hamgiin sn naiz........ angli helnii orgon ugs hliin chi min..... Bi mongoldoo hairtai "german duu" ich liebe dich Санаад байна.... Enrique Iglesias -Tonight Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You Jennifer Lopez: On The Floor Lyrics Найзуудxvvulaankaa Buyanzaya Алмас 0rgil Зоригт ван |