xvslen

Тэр амьдарч эхэллээ

Бичсэн: ulaankaa
13:00 , 2016-10-19 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Тэг...
Тэр уйлж ирлээ
...нэг хоёр гурав...
Тэр нүдээ нээж байна
...дөрөв тав зургаа...
Тэр намайг харж байна
...долоо найм ес...
Тэр амьдарч эхэллээ................


Ижий минь

Бичсэн: ulaankaa
00:29 , 2016-10-08 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Идэр есийн хүйтнийг 
Голдоо жихүүдэсгүй даваасай гээд
Ээж  минь миний хүүд
Дээл оёулж бэлдээд л

Насныхаа тэтгэвэрийн мөнгөөр
Намрын өтгөн сүүний
Ааруул авах гэж хадгалаад 
Авсан хэдэн ааруулаа
Аанай л хүүд минь явуулах гээд
Амьтан хүнээс унаа сураглан суугаа даа...
Гэж ирээдүйдээ итгэн уярав би

 Намар шиг л бууралтах ижий минь
Хавар шиг л үндэслэх ижий минь 
Өвөл шиг л өмнөөс минь даарах ижий минь 
Зун шиг л өмнө минь дэлгэрэх ижий минь.....

...


Хотын гудамж

Бичсэн: ulaankaa
00:31 , 2016-10-02 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Шөнийн бүрхэг тэнгэрт...

Асгарч зүрхлээгүй битүү үүлс хурна

Шөнийн чимээгүй гудамжинд
Амжиж хэлж зүрхлээгүй
Согтуу үгс цуурайтна...!

160907-00.56-Хотын гудамж, А.Б



Хавар дахиад л ирнэ

Бичсэн: ulaankaa
00:29 , 2016-10-02 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Бороо намар хоёр

Сүүлчийн болзоондоо бүжиж
Үүлс илүү холдож,
Тэнгэр дүлий оргиж битүүрээд,
Өмнүүр үрчгэр навчисын
Хагацлын дуутай цуваа хийсэж,

Өдрийн алсад анхны цас
Унангуут урсан арилхаа
Үл мэдэн догдлон буй

Энэ гэмээнэ намар юм
Энэ гэмээнэ өнөөдөр юм ...гэвч,

Навч нялхаараа сэрсээр
Бороо болзоондоо гоёсоор
Хавар дахиад л ирнэ



Баяртай гэж хэл

Бичсэн: ulaankaa
01:37 , 2016-09-27 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Надгүйгээр чи хэн ч биш
Намар ч биш  өвөл          
Зун бол бүр ч биш

Намарт баяртай гэж хэл
Надад ч бас!                                                                                                                                                                                  


Өрөөний гэрэл бүдэгхэн санагдаж

Бичсэн: ulaankaa
20:24 , 2016-09-24 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Оройн бүрийд юуг ч юм бодох нь 
Огторгуйн оддын дунд төөрөх мэт
Өрөөний гэрэл бүдэгхэн санагдаж
Өөрөө би зүрхээ мэдрэхээ байсан мэт

Хэн нэгний тухай бодохгүй байх нь
Намайг улам ганцаардуулж
Нулимас урсах шалтгаан үгүйд
Намрын тухай л өдөржин согтуурна

Үдшийн бүрий хүртэл
Бодол чилээх хэн ч сэтгэлд торсонгүйд
Үүрэглэж ядарсан бие бээр
Өнөөх өнгөнд, өнөөх үнэрт, өнөөх салхинд л шунаглана...


Чи минь

Бичсэн: ulaankaa
19:45 , 2016-09-24 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 Араас тань тулах 

Багана нь
Би гэмээнэ амраг минь.,

Амьдралд минь гийх 
Гэрэл нь
Чи минь л байх
Xонгор минь



Тэнгэр дүлийрч

Бичсэн: ulaankaa
18:48 , 2016-09-24 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Бороо намар хоёр

Сүүлчийн болзоондоо бүжиж
Үүлс илүү холдож,
Тэнгэр дүлий оргиж битүүрээд,
Өмнүүр үрчгэр навчисын
Хагацлын дуутай цуваа хийсэж,

Өдрийн алсад анхны цас
Унангуут урсан арилхаа
Үл мэдэн догдлон буй

Энэ гэмээнэ намар юм
Энэ гэмээнэ өнөөдөр юм ...гэвч,

Навч нялхаараа сэрсээр
Бороо болзоондоо гоёсоор
Хавар дахиад л ирнэ



Android утсан дээрээс файл сэргээх програм Dr.Fоnе (сериалтай)

Бичсэн: Алмас
08:28 , 2016-09-06 .. Бичигдсэн: Програмууд .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Зарим android утсан дээрэс устгасан, зураг, бичлэг зэргийг сэргээж болдог. Гэхдээ устгаснаас хойш өөр юм хийлгүй утсаа шууд унтрааж орхиж байгаад сэргээвэл илүү сэргэнэ. Харин устсанаас хойш зураг авч, бичлэг хийсэн бол сэргэх магадлал багасдаг.

1. Эндээс татаж аваад задлаарай:
http://dusal.net/downloads/drfone_android.7z

Задлахад 7zip гээд програм хэрэг болох байх. http://www.7-zip.org/ эндээс татаж авч суулгаад задлаарай.Задлах нууц үг нь dusal.net.
2. Хэрэв энэ програмыг урд нь суулгаж байсан бол одоо байгаагаа эхлээд uninstall хийж устгана
3. Интернэт холболтоо салгаж байгаад Setup ...


Хаврын тухай дуу аялж өгнө

Бичсэн: ulaankaa
09:01 , 2016-09-05 .. Бичигдсэн: Зургаа дахь мэдрэхүй .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


 Сүүлчийн амьсгалаа хурааж буй навчис

Шүхрэн дор минь надтай хамт гуниглана
Бороо салхи хоёр бидний гунигийг үргээн
Бүжин эргэлдэнэ...

Анхны цаснаар би тэднийг үдэхдээ
Хаврын тухай дуу аялаж өнгө..



{ Сүүлийн хуудас } { 37 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван