xvslen

Тагтан дээгүүр

Бичсэн: ulaankaa
10:00 , 2018-05-02 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Тагтан дээгүүр тагтаа гүйнэ...Өглөө бүр,
Юуны ч тухай юм бүү мэд дуугарна
Тэр дууг нь би
Үг болгон тайлж чаддаггүй , 

Тэр тагтаа шөнийг хаана өнгөрөөдгийг 
нүдээ аниад унтдаг эсэхийг нь ч,
Над шиг 
Огт танихгүй нэгний тухай
Зүүдэлдэг эсэхийг ч мэдэхгүй,

Дахин нэг шөнө иртэл 
Тагтааны тухай мартаж орхидог..,
дахин нэг өглөөг авч ирэн
тагтан дээгүүр гүйхийг нь хараад
Огт танихгүй, өнөөх зүүдний эзнээ
ор тас мартаж орхидог, 

...Тагтан дээгүүр тагтаа гүйнэ.


...


Яг одоо л

Бичсэн: ulaankaa
20:44 , 2018-04-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Миний төлөө залбираад, тэнгэр өөд харвасан амь бүрийн төлөө

Миний төлөө залбирдаг, тэнд... хол боловч дэргэд халуунаар төөнөдөг сэтгэл бүрийн төлөө...,
Харанхуй үгүй, хилэгнэл үгүй уужим, энэрэл бүрийн төлөө
Хагдардаггүй, уусдаггүй, хийсдэггүй, худал үгүй хуурмаг үгүй хүний сайхан сэтгэлийн төлөө

Яг одоо л би залбиръя
Яг одоо л би хайрлая

...


Сүүдэр дүү

 Багадаа би гэрийнхнийхээ хэн нэг нь хаашаа явна байнга л хамт явмаар санагддаг байлаа. Тэгээд болж л өгвөл дагана. Дагахаас ч өөр яахав дээ. Яагаад гэвэл намайг хэн ч дагадаггүй юм чинь. 

Нохойноос үхтэлээ айдаг, эмээгийнхээсээ өөр хүн дагуулаад очоод байх сонин гойд газар явдаггүй, дээр нь айлын бага хүүхэд учир над шиг нусан журыг өөр хэн л дагав гэж.
Аав ээжийг дагасан ч явах газар нь голдуу ажил. Аавын ажил нь сумын захиргаа учир бичээч эгчийн бичгийн машинаас өөр хүүхдэд сонирхолтой зүйл бага, харин ээжийн ажил сургууль учир нэгдүгээрт тэнд хүссэн хүсээгүй байнга очино, хоёрдугаарт багш на...



Бичсэн: ulaankaa
17:22 , 2018-04-03 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Зун нь хотыг чимж байсан ногоон навчсууд
Зун явангуут хатан
Модноосоо дүүжлэгдэн тэсч ядах тэднийг
Намрын жихүүн салхи дэрчигнүүлэн
Наргүй, жихүүн бороогоороо арчин хаяв аа 

Гэвч тэр зунаас урган
Намрыг туучин
Өвлийг сийчсээр хаварт ирэв
Одоо нэг л алхахад зун болно


Манад хучигдсан саарал хот

Бичсэн: ulaankaa
14:09 , 2018-04-03 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Мананд хучигдсан саарал хот
Маргаашийг хүлээсэн улаан догдлол...,

Хэн нэгний тухай 
Хачин өнгөлөг зүйлийг
Хэрээд надад 
Хэл дуулгаж ирсэн..,

Саарал хотын доорх 
Саарал гунигт хүмүүсийн хажуугаар би
Улаан хүлээлтээ үүрэн
Учиргүй инээн маргаашруугаа алхана




Уйлж буй нэг өдөр, Урсаж буй нэг өдөр

      ....Нүд уйлдаггүй, харин сэтгэл уйлдаг, нулимас урсдаггүй харин сэтгэл урсдаг. Зүрх өвддөггүй харин сэтгэл өвддөг. Зүрх нэг л удаа зогсдог, зүрх зогсох хүртэл сэтгэл мянгантаа үхдэг. Тэр үхэх хүртэлээ нулимас болон зуунтаа урсаж байдаг. Өнөөдөр сэтгэл үхэж буй бас нэг өдөр, сэтгэл нулимас болон урсаж буй нэг өдөр, уйлж буй нэг өдөр. 
 ...


Програм устгах заавар (Windows)

Бичсэн: Алмас
01:07 , 2018-03-22 .. Бичигдсэн: Windows .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Дэлгэцээ дүүргэж байгаад Quality-г 720 болгож байгаад үзвэл тохиромжтой.



Файлыг өөр програмаар нээх ба үндсэн нээх програмыг тохируулах

Бичсэн: Алмас
01:04 , 2018-03-22 .. Бичигдсэн: Windows .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Дэлгэцээ дүүргэж байгаад Quality-г 720 болгож байгаад үзвэл тохиромжтой.

 


Над шиг...

Бичсэн: ulaankaa
16:42 , 2018-03-15 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Пальтоноосоо тамихины үнсээ гөвчихөөд
Бодлоо нүцгэн мододруу үлээчихээд цааш нэг алхтал
Хөлөн дор хатсан навч үйрмэглэхэд
Хөөрхий над шиг л уйлах шиг санагдав...

Өө энэ чинь нээрээ намар биш хавар
Өвөлийн гурван сар тэр
Цасан дор тарчилжээ




Чи салхи болон нүүлгэнэ

Бичсэн: ulaankaa
19:17 , 2018-02-26 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Чи салхи болоод 
Яг л үүл шиг намайг түлхэнэ
 
Уйтгар, гуниг, цөхрөл гомдолоо би цуглуулсаар
Урсах борооны хар үүл болон сэтгэлээ бүрхээнэ

Нэг л өдөр би ширүүн бороо болон асгарна
Нүүж явахдаа цуглуулсан нулимас бүрээ
Чиний өмнө бороо болон урсгана

Тэр үед чи нүүлгэх үүлгүй исгэрсээр байна
Тэгээд хэн нэгэн цас болж гарч ирээд 
Аанай л чамд үлээлгэн
Аглаг талын жалганд хунгар болон хурна

Тэр хунгараас зун болохоор
Цэцэг дэлгэрнэ
Тэр цэцэгсийг би бороо болон
Өдөр бүр усална ...


{ Сүүлийн хуудас } { 27 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван