xvslen

Намар чи

Бичсэн: ulaankaa
11:29 , 2018-09-22 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Үгс чиний өмнө 

Шүлэг болон эвлэрч,
Өнгө чиний өмнө 
Алтан шаргалаар урсаж,
Зун чиний өмнө цэцэгсээ хатаан хүлцэж байхад,
Зурвас бичиж зураг зурж үлдээчихээд хаашаа одно вэ чи..,

Модод чамайг мордуулах гэж
Навчсаа хийсгэж цацал өргөдөг үү
Салхи чамайг хагацъя гээд
Сүүлчийн бороогоор сөн түшдэг үү

Даанч яарам юм намар чи
Дараа жил чамайг ирэхээр
Дахин гунихыг би хүсэмгүй
Түүнийг төөрүүлчихээд ирээрэй

...


Сэтгэл үгүй бол

Аав маань " би яах вэ эмээдээ л ус дөхүүлж өг, Би яах вэ ээждээ л өглөө босч гал түлж өг" гэдэг байв. Эмээдээ ч ус түлээ дөхүүлхээс гадна гэр орны аар саар бага сага зүйлд нь. Их ч бай бага ч бай хамаагүй юу ч хийж өгсөн бай, буруу зөрүү, дутуу хөтүү ч бай хамаагүй гар хөдөлгөсөн л бол эмээ маань учиргүй их баярлана. Хамаг л сайхан үгээр эвийлж энхрийлнэ. Чихэр авахаасаа илүү эмээгийн баярлаж байгаа царайг харах гэж, сайхан халуун үгсийг нь сонсох гэж, яавал эмээ маань илүү их баярлах бол гэж бодож улам их хичээдэг байв. Эмээгийн тэр бүх зан хүнд баярлах ЧИН СЭТГЭЛ байж ээ. Гэтэл одоо том болс...


Үхэх минь ч бусдад хамаагүй

Бичсэн: ulaankaa
20:02 , 2018-09-18 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Уйтгар гуниг гэж хүлээн зөвшөөрсөн харуусал минь
Уйтгар гуниг шиг санагдахгүй байсан ч хүмүүст хамаагүй
Үхэхдээ би өөртэйгөө хамт аваад үхнэ

Ганцаардалд дасан зожигорч суугаа хөөрхийлөл минь
Ганцаардал шиг харагдахгүй байсан ч хүмүүст хамаагүй
Үхэхдээ би ганцаараа л үхнэ

Жаргал гэж итгэж бас л ганцаараа суугаа энэ орой
Жаргалтай орой шиг бодогдохгүй байсан ч бас ч хүмүүст хамаагүй
Үхэхэд тэр жаргал айдасгүйгээр намайл явуулна 

Хайр гэж хайрлаж сэтгэлээ бүлээцүүлдэг дүр минь
Хайрлам хүн шиг зөвшөөрөгдөхгүй байсан ч хүмүүст бүүр хамаагүй
Үхэхэд минь тэр л дүр миний хайрыг нулимас болгон гаргаж 
Ганцаараа и...


Даши Сампилон- Буриадын сүүлчийн Ерөнхийлөгч

Бичсэн: xvv
21:38 , 2018-09-16 .. Бичигдсэн: Өөртөө хадгалж авсан .. 0 сэтгэгдлүүд .. 89 trackbacks .. Холбоос

Даши Сампилон хэмээх энэхүү Буриадын сэхээтэн манай Бямбын Ренчин гуайн ойрын багш байсныг мэдэх хүн төд олон болов уу. Бас их эрдэмтэн Б.Ренчин маань багшийнхаа хүсэлтээр түүний үр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлсэн гэдэг...


Гэхдээ түүний тухай одоог хүртэл олон зүйлс нууцлаг хэвээрээ л байна. Зөвлөлт засгийн үед түүнийг буудан хороосноос хойш нэр төрийг нь гутаан, мартсан билээ...

АРД-ын нийтлэлч Евгений Хамаганов: "-АРД-ын нэгэн уншигч Даши Сампилоны тухай ямар нэгэн юм зүйл нийтлээч гэж хүссэн юм. Яг үнэнээ хэлэхэд миний хувьд Сампилон гэдэг хүн Богданов, Жамсран болон Ринчино нараас тусдаа хүн ...


Арагш гурав алх

Бичсэн: ulaankaa
22:59 , 2018-09-14 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үхэл амьдралын хооронд
Гуравхан алхам бий..,

Үнэнээ одоо л чамд хэлье!
Ухарч гурав алхаад
Амийг минь авар..,

Хайр
Хүлээлт
Уучлалыг минь
Харин өөртөө үлдээ,

Хэзээ нэгэн цагт
Чамайг диваажинд хүргэх
Гурван алхам болон үлдэг..,

...Амийг минь авар
Арагш гурав алх
Ахиж битгий
Урагш гишгээрэй
Би үхчихнэ шүү


Надаас өөр юуг булаах гээв

Бичсэн: ulaankaa
20:16 , 2018-09-14 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Навчис шарлаж хатна
Цэцэгс ч бас үхнэ
Хөгшдийн таягны чимээ тодорно
Хөлдөж буй газар
Хөлийг нь мөсөөр хайруулахаар зэхнэ
Энэ үед эмээгээ үгүйлнэ
....
Ээж минь илүү намсана
Аав минь илүү санагдана
...
Намар бүр ийм л байдаг
Надаас өөр юуг булаах гээв
....



Үгүй

Бичсэн: ulaankaa
14:16 , 2018-09-12 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Дэлхий бөөрөнхий гэв үү...Үгүй

Дэлхий дөрвөлжин,

Заяа тавилан харин бөөрөнхий 
Дагаж мөрдөх дүрэм гэж үгүй,,,



Бичсэн: ulaankaa
14:21 , 2018-09-11 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Дагаж мөрдөх дүрэм гэж надад байхгүй. Зөн совингоо л дагаж, Бас зоригтой байх хэрэгтэй. Үй олон байсан хүслүүд он цагт мартагдан арилж ганцаас ургасан хэдхэн хүсэл л намайг ээрнэ. Салхи үсээр оролдох шиг ...


Бичсэн: ulaankaa
20:17 , 2018-09-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Намраар аав минь

Жихүүн бороо шиг 
урсчихсан,
Навчис насыг нь
Чулуу шиг дараад 
зогсоочихсон..,

Зүрх сэтгэлд 
гал шиг ноцдог дүр нь
Зүүдэнд ус болон урсав,
гол болон үерлэв..,

Нойтон нүдтэй сэрэхэд
Бороо асгарч байв
Намар дахиад л
Намайг уйлуулахаар
Цонхны цаана ирчихэж.

180902.АБ



Бичсэн: ulaankaa
13:37 , 2018-09-03 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Зовлон дүүрэн байсан
Чи намайг хайрладаг гэж итгэдэг байхдаа..,
Зовж байгаагаа мэдрээд
чи намайг хайрладаг байгаасай гээд
найддаг байлаа.
Шаналалд живж орхисон. 
Шаналсан зүрхэнд 
Чиний хүйтэн дүр
Тэр дүрээс айж эхэлсэн
Айдаснаасаа зугатааж эхэлсэн 
Дундарч буй худаг шиг
Зүрх хоосорч эхэлсэн
Өнөөх шаналал 
Шатаж эхэлсэн
Үнс нурам болон хийсэж орхисон
Дүүрэх зовлон үгүй болсон
Дүр чинь айдастай хамт
Худгийн уч шиг ширгэж орхисон



...


{ Сүүлийн хуудас } { 24 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван