xvslen

Сонголт мэргэн байг

Бичсэн: ulaankaa
11:57 , 2011-10-01 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Уйлж ирсэн хорвоогоос

Дуулж буцахын тулд

Урдуур урсах замаар

Хоёр хөллөн алхаж

Давж гишгэчихэлгүй тогтоод

Дагаж гүйлгүй бодоод

Эргээд бас уначихалгүй

Энэ л янзаар зогсоно

Зөвийг нь би мэдэхгүй ээ

Зөвхөн  сонголт мэргэн байг       




Тэр нэгэн төрх

Бичсэн: ulaankaa
11:53 , 2011-10-01 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Тэр нэгэн төрх

Санах бүрт

Хайртай юм шиг санагддаг

Хөөрхөн

Дурлахаас өөр аргагүй

Тэр нэгэн төрх

          Ерөөсөө

          Бодохгүй байхыг хүснэ

Хаяа ганцаардсан үед

Зүрхэнд харвах

Тэр нэгэн төрх

          Харвах бүртээ

          Сэтгэлийг онож өвтгөнө

Хүнийх байсанд нь

Харамсахаас өөр аргагүй

Тэр нэгэн төрх

          Хэзээ ч учирах

          Ирээдүйгүй

          Сайхан дэндүү сайхан

Тэр нэгэн төрх чамайг

Санах тоолонд хайрлан

Дахин дахин дурлана


...


Эвдэрхий эрх чөлөө

Бичсэн: ulaankaa
11:50 , 2011-10-01 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Эрвээхэй шиг хөөрхөд охид

Их хотын алаг гудамжаар

Эрээ цээргүй шуугилдан найгаж

Эрээн мяраан олон хаягнаас

Шар айрагны мухлагыг

Түвэггүй олон шургана

Эвдэрхий  эрх чөлөө тэднээс ханхална

Эцэг нь халуун алгандаа

Хайраа зангидаж чимээгүй хүлээнэ

Ээж  нь халуун элгэндээ

Хоолоо тэврэн сэрүүн хүлээнэ

Үр нь тэнд үсээ эргүүлж

Үл таних үхээнц эрийн өмхий үгэнд эрхлэн

Үүлэн чөлөөний нараар жаргал хийн аальгүйтнэ

Эмгэнэл тэднээс ханхална

Атга будаанаас зүүн дээр тогтсон хувь заяаг

Авралгүйгээр мэсний ирэнд тохно

Ачит эхийн эрхээ устгасан хөөрхийллөө

Амьдралын зөв алхамд тооцно

Арчаагүй үйлдэл хаалганы цаана чарлаж

Ама...



Сэрэх юмсан

Бичсэн: ulaankaa
11:48 , 2011-10-01 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Хад, Ус, Сүүдэр

Хар дарсан зүүд

          Өглөө нарны тоос

          Дахиад хар дарсан зүүд

Бүгчим, Дуу чимээ

Үргэлжлэх хар дарсан зүүд

          Хүйтэн, Уур, Санаа алдалт

          Өнөөх л хар дарсан зүүд

Үргэлжлэн үргэлжлэх

Хар дарсан зүүд шиг амьдрал

Унтаж нэг сайхан

Сэрэх юмсан




Зүүдэндээ би аавтайгаа болздог

Бичсэн: ulaankaa
11:36 , 2011-10-01 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Зүүдэндээ би 

Бурхантай болздог

Зүрхэн дээрээ түүнээр

Аавыхаа инээмсэглэлийг шивүүлсэн

          Сэтгэл хүслээ

 Харц дүүрэн хундгалсан

          Сэрээж болохгүй гэж шивнээд

          Би түүнтэй тулгасан

Бид хоёрын хундаганы

Хав халуун харшилтаас

Бундан бус хэлбэртэй

Хайрын зүрх цалгилсан

          Зүрхэлж сэрэхийг хүсэхгүй би

          Зөндөө их уйлахад минь тэр

          Зөөлхөн гэгч нь нулимасыг минь шимээд

          Үүрд над шиг битгий унт сэр гэж аргадсан

 Зүүдэндээ би аавтайгаа болздог

Зүрх сэтгэл минь энэ л үед цохилдог


...


Аргамжаад аргамжаад дийлээгүй ээ


     
     Ахиад л нэг намар дэлхийд, эргэх амьдралд минь  айлчлан ирвээ. Намар гэдэг улиралд би цаг хугацаанд хөтлүүлэн хүрэлцэн ирж байгаа ч юм шиг, аль эсвэл цаг хугацаа намрыг жолоодсоор над дээр ирсэн ч юм шиг. Би яаж дутхав гэсэн шиг олон өнгөтэй, янз янзын ааш аягтай бодлууд ч бас эргэлдэнэ.

Өнгөрсөн үеийн бодол:

Би бодох дуртай. Гэхдээ өнгөрсөн үеэ, болоод өнгөрсөн явдлаа, бас ирээдүйгээ мөрөөдөн бодох дуртай. Ойрын үед эмээтэйгээ өнгөрүүлсэн бага нас, энхэрхэн үе минь илүү ихээр бодогдох боллоо. Аргагүй дээ хамгийн тайван амгалан,  амьдралтай танилцаж байсан ангаахай үеээ эмээгийнхээ д...



Зарим нэгэн эцэг, эх болох гэж байгаа хүмүүст...

Бичсэн: xvv
08:50 , 2011-10-01 .. Бичигдсэн: Бодрол .. 1 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Эцэг бол эцэг, эхнэрээ бодохгүй байж болох ч ирээдүйд гарах өөрийнхөө зулзагыг бодох хэрэгтэй...

Эх бол эх ганц өөрийгөө биш гэдсэндээ байгаа үр төлөө бодож байх хэрэгтэй...

Хүүхэд гэдсэнд байхаасаа л ухаан сүнс нь төлжиж байдаг гэдэг... би ийм юм ярихаар том хүн биш. Гэхдээ  ирээдүйн нэгэн Монгол улсын иргэний эцэг эх болох хүмүүст зарим нэг зүйл хэлчмээр санагдаад болж өгдөггүй...

Нөхөр нь эхнэрээ тайван байлгаж, эхнэр нь ч юманд хүлээцтэй хандаж өөрсдийгөө биш өөр нэг хүний талаар л бодох хэрэгтэй байх даа... Яг яаж үгээ эвлүүлэх ёстойг мэдэхгүй байна... Хүн үр хүүхдээ хэзээнээс эхэлж яаж х...


Сүүлчийн удаа юм шиг

Бичсэн: ulaankaa
00:54 , 2011-10-01 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. Холбоос

Өдөр бүхэн

Сүүлчийн удаа юм шиг харж

Өдөр бүхэн

Сүүлчийн удаа юм шиг тусалж

Өдөр бүхэн

Сүүлчийн удаа юм шиг үнсэж

Өдөр бүхэн

Сүүлчийн удаа юм шиг инээмсэглэж

Өдөр бүхэн

Амьд байх юм шиг хайрлаж

Өдөр бүрэн

Маргааш үхэх юм шиг амьдрахсан




Хүний ертөнцийг дурандахсан

Бичсэн: ulaankaa
00:54 , 2011-10-01 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. Холбоос


Ариун хэвлийд тань

Эргээд нэг бүрэлдэхсэн

Аавыхаа бас таныхаа

Амгалан дуу хоолойг сонсохсон

          Уураг ханхлах энгэр өөд тань

          Баяр түгээн тийрэхсэн

          Ураг нэгэн амь хэвээр

          Нам намуухан нойрсохсон

Ижий хайр таны

Судасны цохилтонд бүжихсэн

Эцэг бурхан таны

Зүрх сэтгэлээр амьсгалахсан

          Ариун бүлээхэн орчилд

          Цэв цэнхрээрээ тоглохсон

          Аав ээжийхээ хайраар

          Өөртөө өлгий эсгэхсэн

Хэнч мэдрээгүй

Халуун тэр оршилоос

Хэрмэн цавтай

Хүний ертөнцийг дурандахсан

           Хөөрөн баясан чих тавих

          Ах эгчийхээ хүлээлтийг

          Хүрч очиж болохгү...



Bx - My love (Дууны ая)

Бичсэн: Buyanzaya
20:04 , 2011-09-29 .. Бичигдсэн: Монгол дууны ая (43) .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


                                         Татаж авах



{ Сүүлийн хуудас } { 227 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван