xvslen

Би толинд харах дуртай

Бичсэн: ulaankaa
21:44 , 2012-04-16 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Би  толинд харах дуртай
Тодоос тодоор
Амьдралын минь түүх
Уншигддаг

Том болох тусам
Адилхан болох
Аавын  нүд
Тэндээс харагддаг

Өөрийхөө 
Төсөөлж байгаагүй
Өндөр настай харцыг
Үзүүр нь үл үзэгдэх
Үрчлээнээс би хардаг

Тэр нүд 
Тэртээгээс айсуй
Энэ биений 
Ирээдүйн төрхийг
Толинд тусган надад харуулдаг

Би толинд харах дуртай
Би тэндээс
Ирж буй аз жаргалыг 
Олж харж чаддаг


...


Маргааш өглөө нь сэрхээр шийдсэн

Бичсэн: ulaankaa
21:44 , 2012-04-16 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Маргааш ирэх өглөөг 
Харахгүй юм шиг 
Тийм мэдрэмж төрсөн
Магадгүй сэрэхгүй байх гэж бодсон ч
Огтхон ч айгаагүй

     Тэнгэрийн хаяаг
     Өнгө нь холимог
     Солонго шиг сүүл
     Шарваад  
     Өөр өнгөтэй болгосон
     Тэртээд чи 
     Дөнгөж салхилсан салхи шиг
     Уусан алга болсон

Өмнө минь үлдсэн
Чиний мөрийг 
Борооны сүүлчийн дусал
Урсган арилгаж дийлэлгүй
Миний өлмийд сөгдсөн
     
     Зүрхэн дээр үлдсэн
     Хайрын чинь мөр
     Хэд наслахыг хармаар санагдсан
     Зүүдэндээ гомдлоо шингээчихээд 
     Маргааш өглөө нь 
     Сэрхээр шийдсэн


...


Нэг л юм хиймээр...

Бичсэн: xvv
15:55 , 2012-04-15 .. Бичигдсэн: Мөрөөдөл .. 4 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Сая Эрүүл үрс хөдөлгөөний сайт руу ороод хартал мөнгө нь бүрдээд нэлээд их мөнгийг залуус хандиваар цуглуулж чадсан байна.

Миний чухал гэж боддог зүйлсийн нэг л дээ. Монгол хүн эрүүл чийрэг биетэй байж улс орноо хөгжүүлж, сайн сайхан амьдарцгаах байх.

Бас ухаан саруул, эрдэм мэдлэгтэй байх нь чухал. Тиймээс урьд нь андуудын оролцож дэмжиж хийж байсан Монгол хүүхэд санаачлага үүсгэн "Би чадна төв" хэмээх төвийг ажиллуулж байсан тэр үйл ажиллагааг сэргээж, улам илүүг бүтээхсэн гэж бодож явдаг. Үүнийгээ үргэлжлүүлэх юмсан...

Бас нэг бодох болсон зүйл маань байгаль орчноо хамгаалах, Мод тарих. Энэ ...


"Эрүүл үрс" буюу чаддаг юм байна :-)

Бичсэн: xvv
15:22 , 2012-04-15 .. Бичигдсэн: Бусад .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Монголын олон олон үрс эмнэлгийн тусламж авч чадалгүй хорвоогоос хальж, олон эцэг эх үр хүүхдээ аврахын төлөө, эдгээхийн төлөө эх өөрсдийнхөө, цаашлаад эх орныхоо мөнгийг гадаад руу явж эмчлүүлэн гадагш урсгаж байгаа нь нууц биш. Би ч бас гадаадад маш их мөнгөөр эмчлүүлж буй хүүхдүүдэд зарцуулж буй мөнгөний тоог хараад түүгээр хэрэв эмнэлэгтээ багаж авбал хэдэн хүүхдэд тус нэмэр болох бол доо гэж боддог...

"Эрүүл үрс хөдөлгөөн" гэх хэсэг залуус анх интернетээр нэгдэн ЭХЭМҮТ-ийн (Эх Нялхас) Сэхээний тасагт монитор хэмээх багаж авч өгч байсан бол одоо бас тэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн амжилтт...


Инээдэг баг битгий зохион бүтээгээрэй

Алхам тутамдаа мэдэрч байна. Амьдрал гэдэг чинь ямар сайхан харин хүн гэдэг чинь ямар аймаар амьтан болохыг. Юун яасан араатан махчин адгуус. Халдаж өвтгөхгүй, хоолыг нь булаагаагүй л бол адгуус амьтан хүн гээч ухамсарт амьтанд гай тарихгүй мөрөөрөө л байх. Байгалийн хуулиар адгуус адгуусаараа хооллох байгалийн хууль өөр хэрэг. Гэмгүй байгаа, жаргалтай байгаа, азтай байгаа нэгнээ хивж хэмхэж идэх нь хүн хүмээр ухамсарт амьтны үйлдэл. Аймаар гэдэг үгийг одоо л хэрэгдэмээр.

          Жигүүрээ дэвж сурч байгаа ангаахай шиг л алхам алхмаар хүний зан ааш гэдэгт бүдэрч байна. Хаяа бүр нус нулимаст...



10-В гэж анги ямар байсан яг тэр хэвээрээ л байна...

Бичсэн: Зоригт ван
10:00 , 2012-04-07 .. Бичигдсэн: Сонин хачин .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос
                   

ЭРДМИЙГ СУРААД БУЦЛАА ГЭХЭЭС
АЮУЛХАЙ ЦЭЭЖИНДЭЭ ДҮҮРЭН БАЯРТАЙ
ЭРГЭЭД АНГИДАА СУУХГҮЙ ГЭХЭЭР
АЛАГ НҮДЭНДЭЭ СУВДАН НУЛИМСТАЙ

             за ойрын хэдэн сар энэ муу блогтоо шинэ бичлэг оруулсангүй удаан хугацаагаар блогоо орхижээ кк...Өнөөдөр өглөө сэрэнгүүтээл нэг юм бичмээр санагдаад сэтгэл хөдлөөд тэссэнгүйдээ би...Би гэдэг хүн 1993 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн арван жилийн 31-р дунд сургуульд 1В гэж ангид элсэн орж арван жил суралцаж 2003 онд төгссөн юм...Хүн болгоны бага насны хамгийн ариун нандин МАРТАГДАШГҮЙ ДАВТАГДАШГҮЙ  бүхэн чухам тэр л арван жилийн сурагч ахуй үед...


цаг хугацааны боол

     Ойрд... ойрд ч гэж дээ ер нь бараг сүүлийн хоёр сар блогоороо оролдсогүй ээ. яагаад ч юм бичих хүсэл ерөөсөө төрсөнгүй. Юу ч сэтгэхүй юу ч бүтээхээгүй юм чинь яаж ч бичих вэ дээ. Хэрвээ би алдартай бизнесмэн байсан бол ёстой л нөгөө уналтын үе гэдэг нь байлаа...Төвөгтэй юм шиг мөртлөө сэтгэл өвдөөд л.
     Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан гэдэгтэй бүүр ч санал нэгдэв дээ энэ хугацаанд. Адгуус  амьтан үр төлөө алдхаараа, ижлээсээ тасархаараа, эзнээсээ салхаараа, яаж шаналдаг билээ дээ. Тэгэхээр ухамсарт хүн ухамсарыхаа хэмжээгээр аливаа зовлон ч бай хэцүү тохиолд ч бай хэрхэн хандаж энэлэн ...


Ука (Kiwi) - Тэнгэр хөгжим тоглосоор

Бичсэн: Buyanzaya
13:00 , 2012-03-29 .. Бичигдсэн: Киви (10) .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос


                                                       Татаж авах



Бархүү & Болдсайхан - Амьдрал гайхалтай хэвээрээ (Худалч залуу OST)

Бичсэн: Buyanzaya
12:55 , 2012-03-29 .. Бичигдсэн: Бусад (172) .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


                                                       Татаж авах



Ариунбаатар - Би монгол хүн (Долоон бурхан харвадаггүй OST)

Бичсэн: Buyanzaya
12:52 , 2012-03-29 .. Бичигдсэн: Бусад (172) .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


                                                       Татаж авах



{ Сүүлийн хуудас } { 162 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван